09 December 2007

Мөр холбохын учир...

Би яруу найрагч хүн бишээ, би шүлэгч хүн ч биш мөн би шүлэг, яруу найраг бичихийг оролддог, хичээдэг ч хүн биш. Би ганцхан урлагын тэр хамгийн гайхамшигт төрлийг шүтэж явдаг л хүн, биширч явдаг хүн, шүлэг шиг л амьдрах юмсан даа гэж мөрөөдөж явдаг хүн. Шүлэг бичнэ гэдэг санааны юм бишээ, амар ч ажил биш, хэн дуртай нь хэдэн үгээ "над шиг" холбоод тавьчихдаг юм биш гэж яруу найргийг жинхэнэ утгаар нь үнэлэхдээ би боддог, харин сонирхогчдын хувьд уян хатан бодолтой. Ямар ч хүн ижий аавдаа, хайр сэтгэлдээ, үр хүүхэддээ, нутаг усандаа, өөртөө зориулж сэтгэлээ илэрхийлж болно тэр нь ямар ч хэлбэрээр байж болно, хэдийгээр тэр нь өрөөл бусдад яруу найраг ийм байх ёсгүй эсвэл хэн нэгний бүтээлтэй өнгө ижил байна хэмээн дарагдсан ч тэр хүний сэтгэл хэвээрээ л байх болно. Энд магадгүй би өөрийгөө л өмөөрөх гээд байх шиг байна тиймээ, би дандаа биш ч заримдаа бодсон бодлоо мөр болгон илэрхийлэх гээд байдгийн... Нэг их гавихгүй ч ижий аав хоёртоо л уншиж өгөхөөр тэр хоёр минь охиноо их л сүрхий юм бүтээчихсэн мэт яасан их баярладаг гээч. Мөр холбосон бодлууд минь МИНИЙ АЗ ЖАРГАЛ-МИНИЙ ГУНИГ болж намайг хөглөнөө.

No comments: