Showing posts with label Зурагтай тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Зурагтай тэмдэглэл. Show all posts

26 August 2010

Зуны амралтыг...

Найман сар дуусах дөхөж байгаа ч Солонгосын халуун дуусах шинжгүй, хөдөлсөн ч хөлс, хөдлөөгүй байхад ч хөлс... Халууны амралтаар заавал явна даа хэмээн хичнээн хоногын өмнөөс бэлдэж байснаараа waterpark явж хоёр хоног амарлаа. Машиныхаа Navigation-ыг буруу хайлгачихаад замдаа хоёр удаа төөрснийг эс тооцвол Тэжоноос гараад Нажү хэмээх хотруу хурдны замаар дөрвөн цаг орчим давхиад зорьсон газраа очлоо.

Усан дунд орохоороо хүн ядрахаа мэдэхээ больчихдог юм шиг байналээ. Өдөржин тоглосон ч ер ядраагүй шүү харин дараа өдөр нь хамаг бие булраад өвчин болоод хөдлөхөд хэцүү байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байхаар хүний бие тийм болдог болтой.
Хиймэл давалгаатай тул яг давалгаа ирсэн үедээ үнэхээр аймаар юм байналээ.

Бас их ус дээрээс асгарахаар толгой хүзүү рүү нэг хүнд юмаар цохиод авах шиг л мэдрэмж ккк
Энэ гулсуураар түрүүлгээ харж хэвтээд элгээрээ гулгагахаар яах ийхийн зуургүй л нүүрлүү ус цацраад нэг мэдэхэд доор ирчихсэн байсан. Дахин дахин гулгамаар гоё юм байналээ.
Харин энэ хамгийн эвгүй хэцүү нь... эгц өндөр болохоор хоёр тийшээ өгсөөд унахаар дотор муухайрдаг юм байнадээ нүдээ тас анисан. ккк
Энэ гулгаж унаж байгаа ч гэсэн бас эвгүй. Racing slide нь завьтай, завьгүй хоёр янзаар гулгаж болдог юм байналээ.



За нэг иймэрхүү... Гэдэс өлсвөл тэнд нь фастфүүд-үүдээс хоол идчихнэ, бас саун, шүршүүр болон бүх юм нь бэлэн . Жинхэнэ усан дотор л байж баймаар халуунд энд ирж өдөр өнгөрөөхөд сайхан амралт л байлаа. Орох эрх нь нэг хүний 65 мянган вон бөгөөд дотроо ороод тус бүрнээ өөртөө таарсан үнэлгээтэй юм байналээ.

08 December 2007

Орчлонд унасан өлгий минь


Унасан нутаг минь Очирваань бурханы дүр Отгонтэнгэр уулын бэл, угаасан ус минь дуунд мөнхөрсөн Завхан гол. МИНИЙ ӨЛГИЙ - дэлхийд цорын ганцхан орших бүүдгэр цэнхэр уулст Завхан аймгийн Шилүүстэй сум.



Өнөөдөр би мөр, шад болгон чадан ядан эвлүүлэн, зүйн байж амьдралыг урлахыг хичээдэг сэтгэлийн утсаа зүүнд сүвлээгүй болтой эсвэл мартаад ирсэн юм шиг байна. Уг нь холбож бичсэн "үгээр"-ээ, хорвоогийн тухай бодлоороо орон зайгаа улам саруулсгая гэж бодсон юмаа гэтэл хаа хол байх Завхан нутгийг санаад байнаа...

07 December 2007

Миний нутаг


Миний нутаг ийм үзэсгэлэнтэй. Бага байхад би нар жаргахыг дэргэдээс нь хардаг байлаа... дэндүү дуртай, харин одоо чадахаа больсоон.