Нээлттэй салхивчны минь цаанаас
Нүсэр тээртэй дуу чимээ
Бөглөрөл, хашгираан, хэн нэгний хараал хэлэх
Бүгдээрээ энэ амьдралын дуу
Яг одоо гадаа цаг хугацаа буцалж байна
Нүүр нь инээсэн
Нүд нь гэрэлгүй сэтгэл нь хоосон хүмүүс
Нэгнийхээ өврийг тэмтчин зүрхийг нь хулгайлна...
Нээрэн энэ ч бас амьдралын үзэгдэл
Бас цаг хугацааны бэлэг
Цонхоо хааж хөшгөө татаад ч
Ай амьдрал минь
Энэ цаг хугацаанаас бидэнд
Юу үлдэнэ вэ???
2010 он
South Korea
14 June 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Битгий гуниглаарай
би хааяа блогоор чинь зочилж байх болно
Аятайхан....
Post a Comment