12 November 2008

Тэнгэр шиг бай...

Ялих шалихгүй зүйлүүдээс болоод ойрдоо сэтгэл онцгүй байлаа, би хичнээн ч олон хүнлэг бас оюунлаг найзуудтай юм бэ гэж тэднийхээ надад хэлсэн үгсийг бодохдоо гайхаж сууна. "Тэнгэр шиг бай, тэнгэр газрын хооронд ямархан их зай байдгийг чи мэдэх үү", "Амьдрахуйн мөн чанар,хүний амьдралын учир шалтгааныг танихын цагт чамруу газраас чулуу шидэгсэд юу ч биш гэдгийг чи өөрөө ойлгоноо" гэж... Хүний л амьдралын жамаар жалга довыг өгсөж уруудаж, гуньж, туньж заримдаа ууж уйлж, хэлүүлж хүлүүлж явахад дэргэд минь байхгүй ч сэтгэл дэмнэсэн, бие биенээ ирлэсэн "хүн" найзуудтай байх сайхан юмөө. Найзыгаа бодож суутал энэ цагийн суут хүн бас ирээдүйд ч суут байх миний хамгийн их бишрэн шүтэж явдаг яруу найрагч одоо ч бидний дунд амьд амьдарсаар буй О.Дашбалбар агсаныг гэнэтхэн саналаа. О.Дашбалбар гуай хүүхэд байхад манайд нэг ирсэн юм, би бага байсан болохоор тухайн үед аавтай минь юуны тухай ярьж байсан зэргийг нь сайн санадаггүй юм. Завхан аймгийн Шилүүстэй сум хэдэн оны билээ зун би 10-11тэй байсан юм болов уу. Манайх зусланд гарсан байсан болохоор хөдөө гэрт зөөврийн гэрэл оруулчихсан аавтай минь гэрийн хойморьт суучихсан бага зэрэг халамцчихсан элдвийг ярилцаад, ээж хоол цай болж, харин би тэнэг тэдний үгийг сонсохгүй түүний гаран дахь их том очиртой бөгжийг л харж сууснаа санах юм. /Яасан том багж вэ гэж харж байсан байх, том хүрэн улаан шигтээтэй их содон байсан/ Надаас хэдэн насаар дүү охин Гандигийнх ньхамт гадуур дотуур тоглож гүйгээд үдэш болж хүүхэд биднийг унтахаар хэвтэхэд найрагч маань Зундуйн Доржийн шүлэг шиг санагдаж байна нэгэн дууг
....Завсар орсон хоёр сэтгэлийг бол
Загасны цавуугаар наалтай биш дээ хонгор минь
Зам нийлэхгүй хүний үрийг царайчлаад
Замбуу тивийг орхилтой биш дээ хонгор минь
... гээд дуулж суусныг нь тодхон санана. Энэ бүхнийг санаж байгаа хирнээ түүний яруу найргийн эсвэл улс төрийн талаар ярьсныг нь юу ч санадаггүй аргагүй дээ, тэр үед энэ сэдэв арваадхан настай надад ойлгохын аргагүй хэтэрхий хүнд том сэдэв байсан байх. Одоо надад тийм боломж олдсонсон бол би түүнтэй ааваас илүү ихийг ярилцах байсан даа. Богинохон хугацаанд ертөнц дээр бидэнд гэрэлтэж буугаад харваад явчихсан энэ тэнгэрийн хүү О.Дашбалбар Тэнгэр шиг бай... гэдэг шүлгээ өнөөдөр уншиж суухнээ надад хэлсэн мэт санагдахын учир юун।
Гаднаа ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
О.Дашбалбарын гуайн тухай дурсамж дэндүү олон, түүний шавь яруу найрагч П।Батхуягын бичсэн дурсамж надад арай илүү дотно сэтгэлд ойр санагддаг юм।

Яруу найрагч П.Батхуяг: ОМОГ БАРДАМ БАЙХЫН УРЛАГ БУЮУ ОЧИРБАТЫН ДАШБАЛБАР

Одоо санахад олон жилийн ємнє шиг бодогдоно. Алгебрийн дэвтрийн ард бичсэн хэдэн шvлэгтэй аравдугаар ангийн хvvхэд байлаа. Харин «Гэрэлт хайр» гэдэг шvлгийн номыг бичсэн хvнтэй уулзвал ганц л зvйлийг асууна гэж боддог сон. Ямар янзтай зогсож байгаад, ямар дуу хоолойгоор асуухаа тєлєвлєж толины ємнє нэлээдгvй сургуулилсан удаатай. Гэтэл намар оройхон модод навчсаараа уйлсан єдєр гудамжинд гэнэт тулгарчихлаа. Мэнд усгvй шахам єнєєх асуултаа асуув.
-Яавал яруу найрагч болох вэ?-Яруу найрагч болдоггvй юм. Харин тєрдєг байхгvй юу даа, дvv минь. Сайн ойлгосонгvй, гэвч огт ойлгоогvй дvр vзvvлсэнгvй. Зэрэгцээд алхаж явахдаа надад юун тухай ярьсныг нь єчигдєрхєн болсон юм шиг л тод санаж байна.
-Хамаг модоо огтлоод, хамаг загасыг барьж дуусах цагт алтыг идэж болдоггvйг хvмvvс ойлгох болно гэж индианы нэг омгийн ахлагч хэлсийм гэнэ билээ. Яг тvvнтэй адил ууланд ганц євгєн бvргэд, талд ганц хєх чоно vлдэх цагт хvмvvс омог бардам байхын ухааныг ойлгож магадгvй. Язгуураасаа тэнгэрлиг тєрсєн тэр амьтад хvмvvс биднээс илvv омог бардам амьдардаг санагдана. Тэгэхээр омог бардам байхын тулд бvргэд, чоно хоёроос ялимгvй суралцахад гэмгvй гэж хэлээд тэр яваад єгч билээ. Явахдаа яг л бvргэд шиг, эсвэл талд давхих чоно шиг харагдсан сан. Маргаашнаас нь би vсээ ургуулахаар шийдлээ. Бvтэн жил vсэндээ хайч хvргэсэнгvй. Яагаад ч юм бэ урт ургасан vс салхинд хийсэх нь надад бvргэдийн далавч шиг санагдаад хэмжээлшгvй сайхан, зvйрлэшгvй омог бардам болсон мэт бодогдоно. Тэгээд бvтэн жил єнєєх бvргэд, чоно хоёрын шавь-яруу найрагчтай уулзсангvй. Гэтэл намар оройхон мєн л модод навчсаараа уйлсан єдєр гэнэт гудамжинд тулгарлаа. Газар доогуур ормоор санагдтал хачин ширтлээ. Харц нь хутгаар зvсэх шиг, эсвэл эцэг нь хvvгээ энхрийлэх шиг байлаа. Тийм харцтай ємнє нь тулгарч байсангvй. Тvvнээс салаад гэр рvvгээ харьж явах замдаа єєрийгєє хязгааргvй ихээр чамлаж билээ. Маргааш нь vсээ засууллаа. Би л лав чоно, бvргэд хоёрын омог бардам шавь байж чадахгvй юм байна гэдгээ мэдсэн юм. Учир нь тэр надад ингэж хэлэв.
-Ертєнцийн юм бvхэнд урлаг буй. Урлаггvй юм гэж энэ хорвоод ганц ч vгvй. Урлагийг нь мэдрэхгvй бол шvлэг бичээд дэмий дээ гэлээ. Тэрбээр цааш нь «Яруу найраг бол зан тєрх, шvлгээс нь зан тєрх нь мэдэгдэж байвал тэр жинхэнэ яруу найрагч, тийм яруу найрагч Монголд цєєхєн дєє» хэмээгээд санаа алдаж билээ. Тvvнээс хойш цаг хугацаа харван єнгєрчээ. «Угтаа цаг хугацаа цаанаас єгєгдсєн явдаг хурдаараа л урсан єнгєрч буй. Харин хvмvvс бидэнд харвасан сум, цахилгаан гvйдэл жирэлзэн єнгєрєх шиг санагдана. Тэгээд л ялимгvй удаан єнгєрєєсэй гэж хvсдэг байлгvй. Дэмий л айцгаана. Нас ахих тусам vхэл санаанд орох нь ихэсдэг бололтой» гэж мєн л нэг жил намар оройхон тэр надад хэлсэн сэн. Тvvний тухай єнгєрсєн цаг дээр бичих ийм хэцvv байх юм гэж санасангvй. Алгандаа хатаж хорчийсон навчис vйрvvлээд тvvнийгээ ширээн дээрээ элсэн цаг шиг аажмаар асгаад бурхны тухай ярьж суух, эсвэл ширээний нvднээс цємсєн самрын яс цуглуулаад шалаар нэг асгачихаад нэг нэгээр нь гишгэлээд А.Блок, Б.Пастернак, У.Уйтмен, Д.Равжаа, Р.Киплинг, Н.Баратишвили, Д.Нямсvрэн, Р.Бёрнсийн шvлгийг нvдээ гялалзуулан уншихыг нь оюутны дєрвєн жил єдєр бvхэн харж, том ширэн цvнхийг нь vvрээд «бие хамгаалагч»-аар явж байхдаа тэр vхлээс бус, харин vхэл тvvнээс айна даа хэмээн санадагсан.

-Хамгийн арчаагvй хvн vхлийн ємнє євдєг сєхєрдєг. Yхлээс айдаггvй хvн, vхлийн тухай хамгийн сайн мэддэг. Yе vе vхлийн тухай бодож бай, амьдрал чинь утгатай болно. Энэ бvхэн тvvний хэлсэн vгс.Yл мєхєх, аугаа гоо сайхны гялбаа сэтгэлд нь харважYхлийг vгvйсгэж болохыг хаа нэгтээгээс шивнэж байна.Энэ бас тvvний бичсэн шvлэг. Yнэхээр «vхлийг vгvйсгэж болмоор санагдана». Худал хуурмаг байхыг омог бардмаар жигшдэгсэн. Хатуу vгийг харамгvй хэлэх, хайрламааргvй хvнийг хайрлах, хайрламаар хvнийг хайрлахгvй байх нь тvvнд даанч зохидог сон. Ёстой л єєрийнх нь шvлэглэснээр:Булан тохойд нуугдах хэрэггvйБурхан бvгдийг харж байгаа гэдэг шиг тэр зусар заальхай, араа шvдэндээ зуумхай, ар нуруунаас нь асамхай хэн ч байсан vерхэж, хvн нь яах вэ дээ, шvлэг нь даанч сайн гэж суудагсан. Ууч, ууч байна гэхэд даанч дэндvv нэгэнсэн.Хvнийг магтах, муулах хоёрт vг олдоод байдаг мєртлєє яг vнэнийг нь бичих гэхээр ер санаанд олигтой оновчтой vг ордоггvй гэдэг vнэн бололтой. Мєн л намар оройхон юм даг. Тvvнийг дагаж би айлын байрны найранд очиж билээ. Банзан гитар чамгvй тоглодгоо гайхуулж, vл мэдэг мишилзэн, єєрєєс нь гарамгvй намуухан зєєлєн хоолойгоор,
Yлгэр домгийн буурал талдаа
Yvлэн нємрєг нємєрч єслєє, би
Гэрийн цэнхэрхэн утаат талдаа
Гэгээн наранд ойрхон єслєє, би гээд дуулан суухад нь, дуулахдаа хvртэл омог бардам байж чаддагийг нь гайхан биширч билээ. Харин уйлахыг нь би нэг ч удаа хараагvй. Бодвол омог бардмаар уйлдаг байсан биз. Яагаад гэвэл Алтан-Овоо хавьд авхуулсан нvдэндээ нулимс цийлэлзvvлсэн нэг зургийг нь хаа ч билээ харсан юм. Хачин омог бардам байсан санагдана. Оюутан биднээс євєл, хаврын улирлаар шалгалт авахдаа ч омог бардам шалгадаг сан. Тvvний шалгалтад «Онц» авсан хvн тэр жилдээ нэлээд «омог бардам» байна.

-Их унш. Гэхдээ дэмий битгий унш. Сайн сонголт хийж унш гэх зэргээр мэргэжлийн зєвлєгєє єгєх мєртєє, Ясунари Кавабата хэдэн онд, яаж vхсэн бэ зэрэг мэдэхээргvй юм асууна.Єлгий, авс хоёрыг хvн бvхэн дамждаг болохоорЄєр юу ч хэрэггvй, бие биенээ хайрла гэж сургах мєртєє хvчтэй дайсантай байхын сайхан, дайснаасаа єшєє авахын сайхныг нvдэнд vзэгдтэл ярина. Yнэндээ тvvний «омог бардам» ертєнцийг, тэр ертєнцийн «омог бардам» тэсрэлт, дэлбэрэлтийг цєєхєн хvн ойлгодог байж дээ. Гэр орноор нь орж гараагvй яруу найрагч ямар ч байсан манай 1990-ээд оныхны дунд байхгvй биз. Харин ном заалгаж, шавь болсон нь энэ vеийнхний дунд цєєхєн дєє. Гэвч бvгдийг нь тэр хvлээн зєвшєєрч, заримыг нь vлээж агаарт хєєргєєд, єєрєє араас нь гуниглан харж, заримыг нь дотроо хайрлавч их огцом «илэн шанааддаг» байлаа. Нэгэнтээ тэрбээрОйворгон зан, ялимгvй гуниг хоёрыг хvмvvсОдоо ямар vнэлэх биш дээГэвч би томоотой улс, хєдєлгєєнгvй найрагчдыгГэгээн бурхны гvнгэрваанд байгаатай адилтгана гэж илэн далангvй мєн л «омог бардам»-аар хэлсэн байдаг.

-Томоотой, хєдєлгєєнгvй яруу найрагчдаас сайн шvлэг горьдоод бараг хэрэггvй. Эрдэмтэй хvн дєлгєєн, их мєрєн намуун гэдэг хамгийн худлаа зvйр vг. Эх орон, ард тvмнийхээ эмгэнэлийг зvгээр хараад суудаг «томоотой» хvмvvсээс онцын шаардлагагvй олон «томоотой» шvлэг тєрдєг зэргээр баахан сургааль айлдана. Америкт ардчилал байхгvй гэж vзнэ. Африкт тєрєєгvйдээ баярла гэж шууд заналхийлнэ. Єглєєний инээмсэглэл єдєр сураггvй алга болж, єєдгvй юмнуудтай vзэж тарна гээд цээж хаялна.-Хойшоо сургуульд явахын ємнє… гээд л хотод єнгєрvvлсэн хэцvv єдрvvдээ дурсана. Єлсч ундаассаар би тэднийд очиж билээ. Нэрийг нь шууд дэргэд нь хэлнэ. Хаалгаар оров уу vгvйтэй банштай цайны хачин сайхан vнэр хамар цоргино. Том шаазангаар нь дvvрэн банш, цай… Их л сонин жуумалзсанаа гэдсийг нь заана. Эхнэр нь харин надад том шаазан дvvрэн цай барихад дотор нь гуравхан банш хєвж байлаа. Гомдсондоо нулимс асгараад цайг нь ууж чадалгvй гарсан хэмээн цайлган атлаа цаанаа л нулимстай ярина. Тэгэхэд хотод бvтэхгvй бол нутагтаа очиж газар хагална гэж «омог бардам»-аар мєрєєдсєн гэдэг. Тэр vедээ л,

Трактор, анжсаар атрын хєрсийг єм татаж
Бульдозер ємхєрсєн муу шавар байшинг газрын хєрснєєс хуу арчих шиг
Шvлэг бичихсэн гэж мєн л «омог бардам»-аар тунхагласан байх даа. Гэрээсээ гараад ажил орох замдаа гудамжинд 100-гаад танилтайгаа тааралдана. Бvгдтэй нь гар барьж, мэнд ус мэднэ. Олонх нь бvсгvйчvvд байна. Одтой залуугийн танилууд гэж хэлнэ. Нvvр єєд нь зориуд харна. Ер єтлєсєн шинжгvй. Єєрийнхєє тухай бичсэн «шар» сонинуудыг анхааралтай уншина. Yл мэдэг доогтойгоор жуумалзана.

Доромжлуулах тусам тэр єнгє орно
Долоон бурхан од шиг гялалзана.
-Улаан сахиус минь бvгдийг даана. Одооноос эхлээд сайн сахиустай бол. Ойрдоо бие жаахан ядруу, олон олон хурал, чуулган, хvлээн авалт… Энгэр дээрээ тэр тєрийн далбааны тэмдэгтэй, эцсийн удаа намар оройхон модод навчсаараа уйлсан єдєр бас л гудамжинд тааралдаж билээ. Араас нь харж зогсоход аанай л бvргэд шиг, талын хєх чоно шиг омог бардам харагдсансан. Тvvнийг сvvлчийн замд нь бид сvр дуулиантай vдэж билээ.

О.ДАШБАЛБАР: ТЭНГЭР ШИГ БАЙ...

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

4 comments:

Anonymous said...

bayrlalaa.harin neg zuiliig jaahan gaihlaa.medeej ene nadad hamaagui zuil l de.

neg ue-iin ch yum shig, naizuud ch yum shig Dashbalbar gej yarisan chin sonin ch yum shig sanagdav.

yamartai ch ter hunii talaar jaahan ch gesen unshij baigaagui, sonsoj baigaagui zuilee medej avlaa.tnks

Anonymous said...

Дашбалбар гуай үнэхээр байгалаас заяасан их авъяастай найрагч байлаа. Түүнийг мэддэггүй монгол хүн гэж бараг байхгүй байхаа. Энэ шүлгийг нь уншихад магадгүй 1995 оноос хойш бичсэн шүлэг болов уу гэж таамаглаж байна. (ер нь бол итгэлтэй байна.)

Сайхан хүнийг түүний тэнгэрлэг шүлгүүдтэй нь нэхэн дурссанд талархавай Болороодоо.

Хичээгээрэй!

Хүндэтгэсэн Цорос М Мөнхбаатар

Болорхон said...

хэ хэ Шонтоок-д алдаагаа дор нь засчихъя аа. Наадахыг чинь бодоогүй биш бодсон юмаа, тэгээд юу гэж бичихээ мэдэхгүй эргэлзэж байгаад нэрээр нь бичээд орхисон юм.

oyunaa said...

Uilmaar ch yum shig duulmaar ch yum shig uneheer augaa medremj torj baina aa.... tenger shig bai ... gej