27 June 2008

Шүлгэн дээр минь нулимс дусахад бодсон бодол...

Зөөлөн нь хатуугаа элээдэг жамаар
Зүрх минь тавилангаа дэвтээх л болтугай даа
Зөв буруу үнэн худлаас ялгаж ядсан ухаарлаар
Зүйж хэлхсэн нулимсан дуслууд минь шүлэг байтугай даа

Мөнхийн бус цаг хугацааны нулимсууд
Мөр мөрөөрөө хэлхэгдэн шүлгэнд минь л шингэтүгэй дээ
Мөнх цохилох зүрхэн дээр минь харин
Мянга мянган сарнай цэцэглэх болтугай даа

4 comments:

Ж.Өлзийжаргал said...

Bayarlalaa.

Мөнхбаатар said...

Шүлгэн дээр чинь яасхийж нулимс дуссан юм бол?
Шүүдэр шиг нулимс шүлгэнд чинь өөрөө бөнжийгөө юу?
Шүлэг бичсэн цаасан дээр чинь хэн нэгний нулимс дусаа юу?
Бүүр эсвэл шүлэг чинь хэн нэгний нулимсыг дуслуулаа юу?

Tsoomii said...

bolorhonii terlesen saihan shuleg setgeliig neg l saihan bolgochihloo, bayarlalaa, biye bodooroi.. :)

бж said...

Saihan naadaj baina uu?