07 January 2008

Эрүүл байна гэдэг санааных...

Шинэ он гарсаар нилээд хэд хонолоо блогтоо өнөөдөр л бичиглэл нэммээр санагдлаа. Гэхдээ юун тухай гээч... сэтгэлийн хүчээр, ухааны хүчээр, итгэлийн хүчээр, хүслээр бас хатаар биеийн өвчнийг эмнэж, эдгээж болноо гэж найдаж явдаг тухайгаа энд заавал оруулмаар санагдлаа. Би эмч хүн биш бас сэтгэл зүйч хүн биш атлаа яагаад энэ тухай гэнэтхэн бодоод бас бусдад өөрийнхөө энэ бодлыг тайлбарлан "сэнхрүүлэх" гэж зорив оо? Дотнын минь нэгэн хүн байнга өвддөг тухайгаа, түүнээс болж сэтгэл санаагаар унаж бие нь өвдөхөөсөө өмнө сэтгэл нь өвдсөөр байгаад одоо "жинхэнэ" эрэмдэг хүн болсон тухайгаа ярилаа. Эрүүл байх, сайн сайхан амьдралд хүрэх, амжилт атгахын тулд хамгийн түрүүнд өөрийгөө ялах буюу өөрөөсөө шалтаг хайх, өөрөөсөө өвчин хайх "сэтгэлийн өвчнийг" эмнэх хэрэгтэй. Хүн эрүүл сэтгэвэл, эрүүл бодвол түүнийг дагаж сэтгэл ч эрүүл, бие ч эрүүл байдаг харин "өвчтэй" ухаанаар амьдарч, өвдсөн сэтгэлээр өөрийгөө өрөвдөж цаашлаад хорвоог тийм л нүдээр харж явбал үнэхээр хэзээ ч "эрүүл"-ийг мэдрэхгүй өнгөрөх вий. Зарим тохиолдолд /гэхдээ маш ховорхон/ "би тийм өвчтэй" хэмээн шалтаглаад авах нь түр зуур хэрэг болдог талтай ч харамсалтай нь энэ даамжирвал үнэхээр амьдралын турш урагшаа ахихгүй, унхиагүй байдлын "жинхэнэ шалтаг" болж хичнээн харамсавч энэ шалтагаас салж чадахгүй байсаар богинохон амьдрал дуусах вий. Энд эрүүл, өвчтэй бүх л хүмүүст хандан эрүүл мэндийн шалтаг тоочих өвчнийг эмнэхэд тус болохуйц багахаан тунг найруулж оруулъя. Юуны түрүүнд эрүүл мэндийнхээ тухай ярихаас аль болох татгалзъя, өвчнийхөө тухай яриад л байвал ханиад байсан ч улам хүндрээд байгаа мэт санагдана. Эрүүл мэнд муу байгаа тухай ярих нь муу зуршил, ингэвэл бусдыг ч залхаадаг иймээс эрүүл мэндэд хэтэрхий их /хэтэрхий их шүү/ санаа зовохоо болих хэрэгтэй харин түүний оронд одоогийн байгаа эрүүл мэнддээ сэтгэл хангалуун бай. Ийм нэг хуучны хэллэгийг санахад илүүдэхгүй "Хөлгүй хүнтэй танилцах хүртлээ хуучин муу гуталтай явж байна гэж сэтгэлээр унадаг байлаа..." гэж.
Одоо байгаа хэмжээгээр эрүүл байгаадаа баярлах нь магадгүй танд ирэх шинэ өвдөлт, жинхэнэ өвчин зовиурын эсрэг таныг вакцинжуулах хангалттай хүч чадал болно.
Амьдралаас зугаа цэнгэл, баяр баясгаланг нь олж ав, амьдралын богинохон хугацааг битгий хооосон үр. Өөрийгөө эмнэлгийн орон дээр байгаагаар төсөөлж амьдрахаас татгалзъя. Шинэ он гарч хүн бүр л сайн сайхныг сэтгэлдээ тээж, хөөрч хөгжиж явахад билэг дэмбэрэлгүй юун өвчин зовлонгоор эхлэв гэж бүү бодоорой, харин таны, миний, бид бүгдийн тэр сайн сайхан, аз жаргал, баяр хөөр гээч юмыг бүтээх үндэс нь "эрүүл сэтгэлгээ"-нд оршино гэдгийг хэлэх гэсэн билээ. Дэлхий дээрх хүн бүр эрүүл сэтгэлтэй байж эрүүл биеийг бүтээгээсэй, энэ амьдралд сэтгэл хангалуун амьдраасай...

2 comments:

Cаарал said...

Deer yed neg soninoos ch biluu unshij baisan sanagdana. Neg zohiolch ch biluu neg hun hort havdar tusaad emchilgeegui gegdjee. Tegenguut buh amidralaa hayaad gants uurgevch uureed huvsgoliin taiga ruu yavj. Tendee yag baiagaliin amitan shig amidarch. Hunii garaar hiigdsen yu ch hereglelgui baigalaas oldsoniig ni idej ovol ch zun ch baigaldaa 2 jil garui amidraad tsoo eruul bolood butsaj irsen tuhai baisan. Setgeliin huch, energi gej uneheer baidag bololtoi.

Arsun said...

Д.Нацагдорж гуай "Эрvvл биед саруул ухаан оршино" гэсэн билээ. Vvнийг арай өөрчөөд ухаан саруул бол бие эрvvл гэж болмоор санагдана.
Сааралын хэлдэг энэ хvн бол Жамсран хурандаа юм.