11 November 2010

11 сар ертөнцийн хамгийн...

Арван нэгэн сараа гэж... Ертөнцийн хамгийн "гоё сар" юм шиг санагдах чинь... хамгийн гунигт сар... ерөөсөө надад л дэндүү зохих сар юм.
Зулай гишгэж төрсөн эгчийн минь төрсөн өдрөөр эхэлдэг сар... өөрийнхөө төрсөн өдрийг мартчих гээд байдаг тул би гүүглийн болон бусад сайтад нэвтрэх үгээ энэ амархан тоогоор эгчийнхээ төрсөн өдрөөр хийчихдэг юм. Мартахгүйн тулд... гэтэл тэр л хэдхэн тоогоор олон олон сайтруу нэвтэрч хуруугаа эцтэл компьютерийн товч нүдсэн хирнээ муу эгчдээ төрсөн өдрийнх нь мэндийг шөнө дунд өнгөрсөн хойно гэнэт санаж хүргэдэг байгаа.
Арван нэгэн сарын арван нэгэн гэж... Бэбэрү дэй ч билүү хангүгт энэ өдрийг гозгор шагшуурганы өдөр болгож тэмдэглээд бие биедээ бэлэглэдэг юм.... надад бэбэрүү өгөх хүн ч байдаггүй, би ч бас өгөх хүн байдаггүй өдөр өнгөрөх тийшээ хандаад оройныхоо ажилд гарах гээд сууж байна.... Хэтэрхий гунигтай байна... цонхоор хүйтэн салхи сэнгэнээд... моднууд салхинд бөгтийтлөө гудайчихсан... ийм хүйтэн, ийм салхитай байхад навчнууд ямар ч амь бөхтэй юм дээ, аанай л мөчиртөө дүүжигнэсээр л байгаа нь зөндөө.... хэтэрхий уйтай юм.... яг л над шиг.
Ойрд нэг шалгалтанд бэлдээд хэд хоног ёстой л шөнө өдрийг ялгаж танихаа байтал сууж нэг юм ард нь гарсан боловч хариу нь гарах болоогүй... сэтгэл ялимгүй зовнихын хажуугаар хугацаа нь хоолой дээр тулчихсан хэдэн шүлгийн орчуулга хийх ёстой байдаг гэтэл надад энэ өдрийн уй халдварлаад юу ч хийлгэсэнгүй өнжлөө... Тархиа амраах гээд сэтгэлийн чигийг үл ялиг өөр тийш хазайлгасан биш ужиг өвчнөө хэт сэдрээж байх шиг байна..... арван нэгэн сар аа гэж... тэртээ цээжний минь гүнд нэг тасардаггүй хирнээ өчүүхэн нарийхан нэг утас байх шиг, түүний үзүүрээс хэн нэгэн үл үзэгдэгч үе үе татаад байх шиг тийм л сар юм даа... ....хайрлаж явсан дурсамж хүртэл заавал арван нэгэн сараас эхэлж арван нэгэн сар дээр дууссан байх юм...
Яг одоо гараад pub-д ороод даадагсан бол үхтлээ уумаар... дараа нь хундагаа хага чулуудчихаад хүв хүйтэн бороод нүцгэн гарч гүйн гудамжаар шал согтуу алхмаар.... эсвэл тархиа задартал рок сонсож гитар нүдмээр.... янзын сарын янзын өдөр вэ???

Tom Waits


Guns&Roses

5 comments:

Оогий said...

Unuudur yostoi gunigiin udur bailaa. Xangugt irsen. nadad beleg xun ugux bas baixgui baigaa end. tegeed chamtai taniltssan. ene udur beberu ugii gj bodson bas l amjsangui. Nuxuj temdeglenee 2-uulaa.
Ingexed az jargal sogtoj bas sharaa tailsan udriin toogoor xemjigddeg gej manai neg deggui naiz xelsen odoo mongold l az jargaltai udruudee unguruuj bui neg nuxur baina xexe.
Shalgalt ni sain bolson gedegt ergelzexgui bainaa

Cаарал said...

9 сараа гэж. Жилийн хамгийн "онцлог сар". 11 сар ярьж байхад юун 9 сар гэж асуумаар байна уу. Тиймээ 9 сар хамгийн "онцлог сар". Яагаад гэхээр ертөнцийн хамгийн "гоё сар" 11 сарын угтал болохоор. Юун угтал гэж асуумаар байна уу. Судалгаагаар ихэнх улс орнуудад 9 сард төрсөн хүүхдийн тоо бусад саруудаас 20 хувь илүү байдаг юм гэнэ. Тэгэхээр 11 сар хамгийн "гоё сар" гэдэг нь ойлгогдож байгаа биз. 11 сард солонгост хүмүүс нэгэндээ бэбэрүү бэлэглэнэ. Энэ жил хэнээс ч бэбэрүү авч чадаагүй, гуниглаж суугаа нэг нь дараа жил хэн нэгнээс гарцаагүй авна, мэдээж баярлана. Магадгүй түүний дараачийн 9 сард хамгийн "онцлог сар" гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрч бүр ч их баярлана. Тэр үед өнгөрсөн гунигт бэбэрүү дэй-нүүд ор тас мартагдана аа. (Гэснээс бэбэрүү гэж юу вэ?)

Болорхон said...
This comment has been removed by the author.
Болорхон said...

Оогий: Харин тиймээ хө.. ойрхон болоод завтай байсан бол нэг нэг beer нэг нэг бэбэрүгээр даруулаад цааш нь харуулахгүй юу ккк.

Саарал ах: кккк тэр онцлог сар болох 9 сар чинь л ирэх жил надад жинхэнэ онцлогоо харуулмаар байна. /гэхдээ маамуу олох молохоос их өөрөөр ккк/ Сая 11 сарын шалгалтны үр дүнг л ирэх 9 сард үзмээр байгаа юм.

Аа, бэбэрү юу яагаав нэг гозгор мод шиг "шагшуурга" гээд хүүхэд байхад байсан даа.

Anonymous said...

Получите мгновенный wmr бонус на свой кошелёк.
Кол-во бонусов не ограниченно
Таблица с формой бонуса в левом нижнем углу
[url=http://igrovieavtomati.org]получить бонус[/url]