01 April 2010

Хүлээлт -2

Зүрхнээсээ
Зүс бүрийн шувууд
Хийсгэн
Зүг бүрт
Илгээв
Зүүрмэглээд цочин сэртэл
Зуун шувуу
Зуун зүгээс ирж
Зүрхийг минь хучжээ.
Би чамайг
Зуун жил хүлээхээр
Шийдэв

2 comments:

BorlaSQue said...

агууу үнэнч хүн байна шүү чи. хэхэ зүрхэндээ нэг ингэж хүлээх хүнтэй болохсондоо

Бум said...

Тасархай шүлэг бна