01 April 2010

Хүлээлт - 1

Асгараад л…. энэ бороо дуусна
Амьдрал уу?
Амьдрал ч бас
Ав адилхан асгараад л дуусна
Цус минь энэ бороо шиг шуугивч
Цаг нь ирэхэд бас л дуусна
Ай даа…
Амьдралаас давж амьдрах минь
Юунд хэрэгтэй …
Амьсгал минь зогсох хүртэл
Чамайг би хүлээх
Үнэндээ энэ л амьдралын утга

2 comments:

REDCOURSE said...

сайхан бичжээ.

Anonymous said...

Хэ хэ би бараг таныг нийтлэснээс жилийн дараа уншжийна... Гэхдээ сэтгэл их хөдөллөө...