Тэнэмэл сэтгэлийг минь ганцхан шаргал навчнаа уяж орхив
Зуун зуунаар задлахгүй гэж өөрөөсөө нуусан эмзэглэл минь
Зуурхан тэр л гэрэлт агшинд догдлон догдлон сэрэв ээ
Зүрхэнд л үүрлэхээс өөр хаашаа ч гарцгүй өвдөлт минь
Зүрхэн хэлбэрт шаргалхан навчны чимээнээр сэмрэн сэрэвч
Алтлаг энэ л навчнаас тэр намрыг олохсон билүү
Навчны шид гэж юусан билээ
Амраг чиний минь үнэрийг авчирч дийлэхсэн билүү
Намрын шид гэж юусан билээ
Ай, ахиад би чамайгаа хүлээгээд ч яах юм билээ Чиний үнэргүй энэ намраар
No comments:
Post a Comment