30 July 2008

Эрвээхэй...

Анхил содонхон цэцэгсийн зулайд буудаллах
Алтан мөнгөн эрвээхэйг би яасан их хайрладаг
Айдас шаналал, гуниг уйтгарын салхин бүү нөмрөөсэй
Аль эсвэл миний адил нүдэнд нь нулимс гялалзна уу
Саяхан даа, би ертөнцийг тэнүүхэн талаар, хүмүүсийг цэцгээр төсөөлж
Сайхан гоё өнгөнд нь шунан дурлаж явсансан
Сүүдэр эргэхийн зуурт өнгөний цаадах өнгийг харчихаад
Сүслэх үнэнгүй хорвоо, сүнсээ гээсэн хүмүүсээс яасан их айнав дээ
Дэндүү чиг эмзэгхэн сэтгэлээ харамлан харамлахдаа
Дэрэн дээр уйлсан хөндүүрхэн гунигыг
Дэргэдэх хань минь ч сонсохгүй орчлонд
Дэмий л би өр нимгэн, зүрх зөөлөн ирсэн юм уу?
Усанд бутарсан сарны гунигыг хуваалцаж хоночихоод
Урд шөнийн нулимсаа залгиад инээж л явна даа ОРЧЛОН МИНЬ...
Нэг л өдөр чиний үнэнийг ганцхан шүлгэнд шингээчихээд
Нэрээ чам дээр үлдээгээд ниснээ БИ тэр шаргал үүлсийн тийш...

3 comments:

Arsun said...

"Ungunii tssadah ungiig harchihaad" - taalagdlaa.

бж said...

Duu ohin ergeed iree yu? Saihan shuleg baina.

oyunaa said...

Zarimdaa uneheer uy ch hamaagui bolood uynd ch hamaagui shingemeer, haashaa ch hamaagui nismeer hachin sonin bodluud bdag shuu. Goe boljee ...