Ээжтэйгээ ярих дургуй гэвүү охин минь
Эвий дээ үр минь бэтгэрч л байгаа даа
Эрх нялх дүрийг чинь тээгээд хол явчихсан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Ижил хүүхэд мөөмөө идэхэд шүлсээ залгидаг гэвүү
Эвий дээ үр минь цангаж л байгаа даа
Энгэрийн илч бүлээн сүүгээ эрт харамласан
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Бүлээрч хоносон шөнөжин "ээжээ" дуудаж уйлсан гэвүү
Бөртийтэл алсаас тарни шивнэж бурханд даатгачаад
Бүүвэйн дуугаа дэрэн дээр чинь дуулж өгөөгүй
Ээждээ чи гомдвол гомддоо охин минь
Орчлонд мөрөө тамгалж хөлд оржээ үр минь
Ойчиход түших ээж дэргэд чинь байсангүй, хол байлаа
Орхиж гарчаад хайртай гэж хуурдаг муу ээждээ
Охин минь чи гомдвол гомддоо
Ангирхан чи минь ээжээ гэж хэлд оржээ
Айхдаа дуудсан ээж дэргэд чинь байсангүй хол байлаа
Анхны үгийг чинь сонсоогүй явчихсан муу ээждээ
Амь минь чи гомдвол гомддоо
Арван хэдхэн сартай нялх чамайгаа орхичихоод
Ангир уураг эхийн өврөөр өнчрүүлчихээд
Амьдрал гэдэг давалгаанд хөвөн даарахдаа
Атгаж гарсан өрөөсөн оймсыг чинь үнэрлэн бүлээцдэг шүү үр минь
Улаан нялзрайхан чамайгаа ганцаардуулчихаад
Ухаарах болоогүй нялх сэтгэлийг чинь эмзэглүүлчихээд
Урдаас тосох маргаашийн чинь төлөө зоригоо чангалахдаа
Уранхай бойтогийг чинь дэрлэн уужирдаг шүү үр минь
Сананаа үр минь голоо тасартал санана
Салхитай нартай орчлонд чамайгаа жиндэх вий гээд
Сүүдрийг нь хааж гэрлийг нь тусгах гээд ээж нь
Салгуу алсад бага насыг чинь өвөрлөн алхаж явнаа
Өрөвдөнөө үр минь өрөө өмөртөл өрөвдөнө
Өргөстэй цэцэгтэй орчлонд чамайгаа өвдөх вий гээд
Өөр шигээ хүний нутгийн сүүдэрт хиртүүлэхгүй гээд
Өнөөдөр ээж нь зүүдэндээ л чамайгаа үнсэж явнаа
Амьтны хүүхэд аав ээжтэйгээ эрхэлж л байг яахав
Адилхан миний үр элэг бүтэн юм чинь
Алаг зүрхний минь гүнд амин хайраар уяатай
Алхам зайгүй ээжтэйгээ явдаг юм чинь
Хол одсон ч эхийн совинд аргамжаатай
Хүйн холбоо тасардаггүй юмаа үр минь
Цаг нь ирэхэд үрдээ буцаж ивэлдэг
Цагаан сүү ширгэдэггүй юмаа үр минь
Үрдээ тэмүүлсэн эхийн сэтгэлд учрал ойрхон
Үдэш бүр уулзаж хоносон зүүд зөнтэй
Шулганах үр минь өөдөөс тосон гүйнээ
Шувуудын түрүүчээр ээж нь үрдээ очноо
Зөндөө удаан харуулдсан элгийг чинь дэвтээнээ охин минь
Зөрүү харж уйлсан нулимсыг чинь арчнаа охин минь
Ээж нь эзгүй өдөр шивнэсэн хүсэл бүрийг чинь гүйцээнээ
Ээж нь эзгүй шөнө зүүдэлсэн зүүр бүрийг чинь амилуулнаа
....... ээж нь үрдээ очноо
Д.Болорхон
12 comments:
Muu ohinoo sanaad balarch baigaa yum baina daa. Chinii blogoor ugluu shurdhiigeed garanguutaa, haldvar avaad blogtoo neg bichleg oruulav. Hehe. Ertnii dursamj...
Ee huuhed sanah ch hecuu shuu. Gehdee ohin chin' baga baigaa bolohoor ingej orhij yavsaniig chin' tom bolohdoo sanahgui ee. Bi huugee bas l ih olon orhison. Tom bolson hoinoo gehees baga uye sain sanadaggui yum.
Eej ohin hoyor udahgui uulzaarai gej yorool taviya.
Эх vр хоёр удахгүй уулзаасай. Хичнээн жаргалтай байх нь нvдэнд харагдаж байнаа. Би сар орчим яваад ирнэ. Охиноо /хоёр томыг нь тоодоггvй гэнээ/ сананааа, яадаг юм байгаан.
bi bas ohinoo 1 nastaid ni meemnees ni gargaad l nisch blaa, odoo bodohod buh zurh gargasan bgaan shuu gej boddog l yum. gehdee amidral tegj shaardaag bh yum.
manai oron hugjiltei. tsalin ene ter sain bsn bol yu gej ter ued ohino orhiod yavahav dee gej boddog l yum. gehdee odoo ohintoigoo tsug saihan bnaa.
eej ohin 2iig hurdan uulzah eruul taviyaa.
ikh saihan bichleg bna shuu, setgel hudulchihlee
Mash dajgui shuleg bolson bna.CHi ih hurdan hoglogdoh yumaa.
Setgelee uudlaj sain sonsoj bgaarai.
Mon ohintoigoo uulzahiin yrool taviya
Oird ene bichleg chini setgelees garsangui ee huu, ohindoo hurdhan ochooroi doo... .
anh udaa uuriin chin blog ruu orj uzlee, ene bichleg chin ih setgel hudulguluu. ih saihan bichdeg yum baina, eej ohin 2 hurdan uulzah boltugai, huuhed sanana gedeg ih hetsuu zuil ee.
Хүүхэд уйлаад үлдэхээр бүр санаа зовчихдог юмаа. Хэцүү шүү. Үгээр илэрхийлж чадахгүй нь.
Гэхдээ одоохондоо бага байгаа болохоор арай гайгүй л дээ.
Зорьсон хэрэг бүтэж, ээж охин хоёр удахгүй удах уулзах болтугай.
uneheer eh hunees setge urd gdg unen shu.udahgu ohintogo uulznaa.bi ch gsn ohinoo emee ovoo deer n orhiod yavsn.muuhai uree sanaad l sudag yum.utsaar ih mundg yarinaa.odoo oi 9sarta.
ovchin zovlon tuschihaagu l bl sanaagaa neg ih zovoosnii hereggu ee.tegehgu bl ooroo ulam zovood l taarna.tiimees sn shniig bodood l bj bai.
tanaihan ohiniig chin sn asarch humuujuulj bga. ohintogo hurdn uulzahin erool devshuullie.
Byalzuuhai
Сайн болоод л хулгайлагдаад байгаа хэрэг.
Нээрээ намайг яваад сар гаран болоод ирэхэд охин минь угтаад "эмээ..." гээд гүйгээд нөгөө өрөөнд орчихож билээ. Ямар нэг шалтаг олох гэсэн бололтой. Санасаных л даа.
Дэндүү сайхан шүлэг байна youtube-ээс сонсоод үгийг нь бичиж авах хоорондоо хичнээн уйлав. Оршил нь бас гоё юм. Уг нь надад энэ шүлэгтэй холбогдох юм юу ч байхгүй лдээ. Гэхдээл сэтгэл их хөдөллөө.
Post a Comment