23 January 2008

Болор молор цом мом

Энэхүү бичиглэлийг "Жигүүрлэхүйн их хүслэн" хэмээх блогт зочилж яваад ихэд таалагдсан тул өөрийнхөө блогт оруулчихлаа.

Болор цом үзээд ирлээ. Гэхдээ Болор цомын талаар бичмээргүй байна. Болор цом гэж юу юм? Боржоом хийж үсчүүлдэг шилэн стакан л биз дээ. Хүмүүс түүний төлөө хөлөө ч хугалахаас буцахгүй нь гайхшралыг хамгийн ихээр төрүүлэх юм. Яруу найргийн наадам биш улс төрийн ухуулга лекцэнд суугаад ирцийм шиг санагджийна. Би уг нь их сургуулийн улс төрийн ангид сурдаг ухаантай юм л даа. Гэхдээ бидний ямар ч хэрүүлтэй уруултай, хэнхэгтэй, хэнээрхэлтэй лекц болор цомын “морьдын” улс төрийн хэнээрхэлийг гүйцэхгүй. Алга ташилтанд зориулж шүлэг үйлдвэрлэсэн тэдгээр нөхдүүд өөрсдийгаа яруу найрагчид гэж нэрлэв... оносон нэр... яг зохино... хүмүүсийн бухимдал, эмзэглэл дээр нь дөрөөлж боссон нэр хөөгчид болор цомд зориулж шүлэг үйлдвэрлэж байгаа нь шүүгчидээ, бас үзэгчидээ яруугаар “найрч” байгаа хэрэг мөн л дөө. Мөн мөн мөн... Гэхдээ эндээс хэдэн хүний нэрсийг суга татаж гаргаж ирэлгүй горьгүй... Яахав өнгө алдарт шуналгүй, өөрийнхөөрөө, хэнэггүй байснийх нь төлөө, зүгээр л яруу найрагтаа үнэнч байсных нь төлөө, яруу найраг уншсаных нь төлөө Хөөдөөгийн Эрдэнэбаатар хэмээх хөдөөгийн улаа бутарсан ихэмсэг омогшил, Арлааны Эрдэнэ-Очир хэмээх аж төрөхүйн мянган ээдрээг бурханы зөнгөөр даруухан тайлж яваа найрагч, Баянтунгалаг хэмээх урт үст, бүрх малгайтыг, зүгээр л сэтгэлийн амьтан гэдэг нь бүх л талаас нь харахад мэдрэгддэг бас нөгөө Шагдарсүрэнгийн хүү Гүрбазар ахтан, болор цомын отгон найрагч болж залуу авъяастан алтан медалиар энгэрээ мялаагаад хөл нь газарт буухгүй хөөрч яваа гэнэн, гэгээн дэврүүн Хангал найзыгаа. Ингээд л болоо. Бусад нь мэдэхгүй, сонгуулийн шоуны өмнө гарч халтуур хийвэл таарсан намын зүтгэлтнүүд, улс төрийн хэнээтнүүд... Эргүүлийн цагдааг өрөвдөж нулимс унагасан гэнэ, үнэн болов уу? Архи минь баяртай гэж санааширав... Цаг үеээ мэдэрч байгаа нь яамай даа. Ж.Наранцацралт гишүүний араас жигтэйхэн үнэмшилтэйгээр өргөл өргөв... Зүрх нь үнэхээр урагдаж бичсэн нь тун эргэлзээтэй... Зүгээр л муусайн шоучид. Би л лав иймэрхүү юмыг яруу найраг гэхгүй. Эд нар яах вэ? ингэж хэдэн жил жүжиг тавьж байгаад үхээд өгнө. Гэтэл хүмүүс яруу найраг гэж ийм л юмыг хэлдэг юм байна гэсэн ойлголттой үлдээд өгвөл яана гэхээс хоолой хорсох юм...
Нэг хэнээтэй хүүхэн түрүүлэв. Үүлэн цаана зүүдээрээ нулимсаа арчиж нисээ жижигхэн шувууны гунигийг мэдэрч чадсан Хөөдөөгийн хүүгийн хажууд тэр юу юм бэ? Мэдэхгүй... хүмүүс юу уншсаныг нь сайнтай муутай нь санаад байгаа. Тэр хүүхний юу уншаад түрүүлчихсэнийг л огт санахгүй байгаа нь хачирхалтай. Цом ярихгүй гэсэн хадуураад явчихаж...
Уг нь цом ярилгүй Галсансүхийг ярих гэж байсийн. Шүүгч хийвээ тэр... түүний шүүдэг гэж юу байхав... Болор цомд хэн түрүүлэх нь Галсансүхэд ач холбогдолгүй хойно түрүүлэхийг хүсээд байгаа хэнд нь ч хамаагүй өгчихөөд хээв нэг тамхи уугиулаад сууж байх нь гайхаад байх араншин лав биш... надад болор цомоос илүү Галсансүх л гайхалтай санагдаж байлаа. Гэрэлтсэн саарал хослол нь хичнээн сайхан зохио вэ? Цом дуусахаар нь номыг нь нэхлээ. Яагаав нөгөө постпанк... хотод очоод ав л гэнэ. Ирээд утасдлаа. Сургууль руу чинь дөхөж очоод утасдаж байгаад өгий л гэнэ. Ядуу оюутныг тоож, тийн хүндэтгэл үзүүлсэн Галсан ахдаа баярлалаа... Түүнд зориулж цомын дараа шүлэг бичсэн гэж байгаа... буудлынхаа өрөөнд хэвтэж байгаад бичмээр санагдаад бал хайтал огт олддоггүй, тэгээд хөмсөгний харандаагаараа бичсэн гэж байгаа.. уг нь дэвтэр дээрээ гар бичмэлийг нь оруулбал зэрлэг байхгүй юу... шүлгэндээ биш бичсэн харандаандаа л зэрлэг нь байгаа гэж.. хэ хэ

Яруу найрагч Баатарын Галсансүхэд зориулав
.......
Яг миний гуниг шиг гэрэлт саарал өмсгөл
Яруу найрагч түүнд яасан сайхан зохио вэ

Өнгийг удирдагч тэрбээр
Ахуйг сандаачин алхах нь
Өнөөдөр миний бишрээд
Маргааш мартах л зураг даа

Цэнхэр цуст, зэвхий царайтын
Цээжин хавиас улаа бутрах юм
Омогшил нь тахал мэт халдвартайд
Одоо миний догдлох нь ямар ч үнэгүй юм

Юу ч мэдэхгүй, юуг ч таниагүй ч
Юуг ч мэдэж, юуг ч таних тэрбээр
Юмсыг сандаачингаа байр байранд нь тавиагаа
Юутай бахтайгаар нотлоно вэ?

Өнгийг удирдагч тэрбээр
Ахуйг сандаачин алхах нь
Өнөөдөр миний бишрээд
Маргааш мартах л зураг даа

2 comments:

byambaa said...

hehe. bolor tsom ch suuliin ued sonin bolood bgaa gej duuldaad bgaa. urd ni yamar ih shimtej uzdeg blaa daa.

mgld ochihooroo uznee.

sanakae said...

Энэ Галсансүх гуайн хэзээний болор цомоор билээ. ...Монголын радио хядадаар мэндлэхэд би үхнээ... гээд шүлэг уншиж байхад нь харж байсан. Шүлэг нь их өвөрмөц тэгсэн хэрнээ хүнд яг туссан санагддаг.