30 August 2011

Goodbye my fatherland....

Goodbye my fatherland.... Ийм нэгэн title.тай постыг бичнэ дээ гэж их удаан бодож ирсэнсэн... нутагтаа харих тэр л өдрийн өмнөх шөнө нь магадгүй нулимстай ч юм уу бичих байх даа гэж төсөөлдөг байсан юм. Эцэг орны хал, хайр хоёрын тухай, миний зүрхнээс хэзээ ч арчигдахгүй байж мэдэх саар сайхан олон дурсамжыг, цэнхэр далайн Хан нутаг миний амьдралд болоод зүрхэнд минь ямархнаар нөлөөлж юуг үлдээв дээ гэдгийг нэг л бичнэ дээ гэж бодсонсон, бодоод л байсан... Ихэнх санаа нь аль хэдийнэ цээжин дотор исэлдээд бүрэлдчихсэн л байсан. Тэгсэн хирнээ би бичсэнгүй. Миний залхуугийнх л байх, цаг гаргаж амжихгүй байсаар эцэг оронтойгоо үзэг цаасаараа мэнд мэдэж амжсангүй нэг л мэдэхэд Чингис хаан нисэх буудалд бууж байв. /Гэсэн ч залуу насныхаа цөөнгүй жилийг бэлэглэн үлдээсэн тэр л нутгийн тухай нөхөж заавал бичих юм шүү... Хаанаас ч юм нисэн ирээд үзгээ бариад хурдан бич хэмээн шавдуулдаг тэр мэдрэмжээ ирсэн үед нь бичнэ гэдэгтээ итгэж байна./
Харин энд нутагтаа ирсэн тухай, миний төсөөлсөн, миний хүлээсэн, миний мөрөөдсөн эх орон минь тэр л мөрөөдөн хүлээсэн сэтгэлийн босгонд хүрээгүй тухай хэдхээн үг бичих гэсэн юм. Намар, нар хоёроо дэлгэж угтсан эх орон минь хагархай зам, бөглөрөл, хуурай шороо, хүмүүсийн бухимдал гээд л сайхныхаа хажуугаар саар олон асуудалтайгаа "төрүүлсэн охин"-тойгоо мэндэллээ. Яавал энэ бүхнийг өөрчлөх билээ хэмээн толгойгоо гашилгаж хэд хонолоо.... /Гадуур гарахаас халшираадв.../ Яаж энэ бүхнийг өөрчлөх билээ? БИ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ БОЛОВ УУ? /Нутагтаа ирсэн хүн бүр над шиг ингэж өөрөөсөө асууж байгаа юм болов уу?????
.
.

5 comments:

Jamtsaa said...

Tiim shu nutagtaa irsen hun blgon ingej boddogt bi ergelzehgui bn. Gehde buh zuil saihan bolno gedegt bi itgedeg.

Kukla Zolo said...

Би бас нэг л энэ газраас явахдаа, бас эх орондоо очих өдрөө ийм нэгэн тэмдэглэл бичнэ дээ гэж дандаа боддог юм. Тэр өдрийг хүсэн хүлээж байгаа намайг миний эх орон яаж угтах бол гэдэг их сонин байна... Тэр үед би ч бас тан шиг ийм бодолтой байх болов уу.

Odloi said...

Миний эх орон шиг сайн эх орон хаа байна.
Хэнтий хангай соёны өндөр сайхан нуруунууд Хойд зүйгийн чимэг
болсон ойн хөвчийн уулнууд
хэрлэн онон туулын тунгалаг уст мөрнүүд хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд Мэнэн шарга номины өргөн их говиуд Өмнө зүгийн манлай болсон өргөн их говиуд

agai said...

aan bolno bolno Sukhbaatar janjin morin deeree mordood zaluusaa urialaad oros ulsaas tuslamj guigaad gev genet asar tom oorchilolt hiij chadsan shuu dee, tegvel bid ch bas chadnaa

Telmen Buyannemeh said...

Хан нутгийнхаа талаар заавал нэг бичээрэй. Нэг мэдсэн 2 3-н жил болчон байн шүү. Би ирэх жил Японоос нутагтаа буцна. Бас л энэ талаар бодож л сууна. Нээрэн буцахынхаа өмнөхөн их урт амьсгаагаар амьсгаа аваад элдвийг эргэцүүлэн бодож суух байх даа... Цагаан сарын талаар ч мөн уншлаа. Хүний нутагт яваа хүмүүс нутгаа л их санах юм. Улам л нутгархаг, уламжлал ёс уламжлалаа хүндлэх сэтгэл бадрах юм...

Танд амжилт хүсье. Сайхан блог байна.