26 August 2010

Зуны амралтыг...

Найман сар дуусах дөхөж байгаа ч Солонгосын халуун дуусах шинжгүй, хөдөлсөн ч хөлс, хөдлөөгүй байхад ч хөлс... Халууны амралтаар заавал явна даа хэмээн хичнээн хоногын өмнөөс бэлдэж байснаараа waterpark явж хоёр хоног амарлаа. Машиныхаа Navigation-ыг буруу хайлгачихаад замдаа хоёр удаа төөрснийг эс тооцвол Тэжоноос гараад Нажү хэмээх хотруу хурдны замаар дөрвөн цаг орчим давхиад зорьсон газраа очлоо.

Усан дунд орохоороо хүн ядрахаа мэдэхээ больчихдог юм шиг байналээ. Өдөржин тоглосон ч ер ядраагүй шүү харин дараа өдөр нь хамаг бие булраад өвчин болоод хөдлөхөд хэцүү байсан. Ямар ч хөдөлгөөнгүй байхаар хүний бие тийм болдог болтой.
Хиймэл давалгаатай тул яг давалгаа ирсэн үедээ үнэхээр аймаар юм байналээ.

Бас их ус дээрээс асгарахаар толгой хүзүү рүү нэг хүнд юмаар цохиод авах шиг л мэдрэмж ккк
Энэ гулсуураар түрүүлгээ харж хэвтээд элгээрээ гулгагахаар яах ийхийн зуургүй л нүүрлүү ус цацраад нэг мэдэхэд доор ирчихсэн байсан. Дахин дахин гулгамаар гоё юм байналээ.
Харин энэ хамгийн эвгүй хэцүү нь... эгц өндөр болохоор хоёр тийшээ өгсөөд унахаар дотор муухайрдаг юм байнадээ нүдээ тас анисан. ккк
Энэ гулгаж унаж байгаа ч гэсэн бас эвгүй. Racing slide нь завьтай, завьгүй хоёр янзаар гулгаж болдог юм байналээ.



За нэг иймэрхүү... Гэдэс өлсвөл тэнд нь фастфүүд-үүдээс хоол идчихнэ, бас саун, шүршүүр болон бүх юм нь бэлэн . Жинхэнэ усан дотор л байж баймаар халуунд энд ирж өдөр өнгөрөөхөд сайхан амралт л байлаа. Орох эрх нь нэг хүний 65 мянган вон бөгөөд дотроо ороод тус бүрнээ өөртөө таарсан үнэлгээтэй юм байналээ.

7 comments:

ZAYA said...

Гоё юмаа,
Манай энд энэ халуунд чинь засвар хийж байна гэрт халуун усгүй, хэцүүдэж байнаа.

vlmedeh said...

Ямар гоё харагдаж байнаа. Очоод үсрээд ормоор л санагдчихлаа. Тэр хиймэл давалгаатай том заал ямар аймар лаг байгууламж вэ. Манай улсад нэг байдаг ч болоосой.

Arsun said...

Гоё юмаа. Би Сөүлд Lotte World-д нэг өдөр тоглож үзсэн. Манайд байдаг ч болоосой, хүүхдүүдээ тоглуулах юмсан гэж бодогдсоон. Бага охин минь хүүхдийн паркад очиж үзэлгүй сургуульд орлоо доо.

бж said...

Манай хүү бас өнгөрсөн хагас сайнд ийм паркт өдөржин тоглоод ирсэн шд. Гоё байснаа баахан гайxуулсан. Би ч яахав, энэ жилдээ эрхээ хасуулаад байгаа хүн!

Soronzon said...

Хэдэн жилийн өмнө Хангугд байхдаа
Арсуны хэлдэг Lotte World-ийн дэргэд манай гэр байж таарсан шүү.
Өдөржингөө 50 машины моторын нүргээнд чих, сэтгэл аль аль нь дүлийртлээ ажиллачихаад үдшийн сэрүүнд л нэг юм амсхийдэгсэн.
Харин одоо Заяагийн хэлдэгээр халуун усны тоормоз хийгээд хатаж үхэх нь ээ...

бж said...

Өчигдөр нэг шүлэг харагдсан, маргааш уншнаа гэж бодоод гараад явчихсан чинь өнөөдөр алга болчиж... хэхэ.

Түмэнбаярын Аззаяа said...

солонгост сурдынмуу тэ? хөөрхөн блог бээнаа миний сайтаар зочлоорой эмэгтэйчүүдэд зориулсан онлйан сэтгүүл байгаа юм www.zayaz.net заавал таалагднаа