07 February 2009

Ингээд л миний нэр байдаггүй юм ккк

Блог, сайт хэссэн шиг мэдээ зэдээ хараад сууж байтал хачин юм хараад, гайхаад, гомдоод.... "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэж хэлэхээс өөр үг олдсонгүй гсн кккк.

Би энд ирснийхээ дараахан

Цэнхэр тэнгэрийн элгэн дээрээс нисч ирээд

Цээжний нугад эрхэлж үлдсэн нялх ангирханаа өрөө өмөртөл санаж хүний нутагт нулимс унагадгүйн учир элэг эгшээсэн нулимсаа зүрхэндээ атгаж байгаад нэг шүлэг бичсийм... тэгээд ч тэр л шүлгийг бичиж байхдаа шүлэг гэдэг зүрхнээс урсдаг нулимс юм байна гэдгийг улам гүн мэдэрсийм...

Гэтэл өөрийнхөө тийм эмзэг, нандин нулимсыг өөр олон хүний нэртэйгээр энд тэнд байгааг хараад сэтгэл жаахан эвгүй болж байна шүү. /Монголд зохиогчийн эрх энэ тэр хаа байна аа гсн..... шал худлаа ккк/ Гэхдээ яахав ээ, миний сэтгэлийн анир, зүрхний нулимс олон хүний сэтгэлийн утсыг хөндөн Эх - үрийн ариун холбоо, үрт хүний сэтгэлийн "зовлон" гэдэг л ертөнцөд хаанаас ч оломгүй ҮНЭН байдгийг ухааруулж үрээсээ хол байгаа эх, эхээсээ хол байгаа үрийн сэтгэлд нэгээхнийг шивнэж үлдээсэн л бол тэр нь дэндүү сайхан. Тэр нэр ус ч яахав...

http://shargaa.blog.banjig.net/post.php?post_id=85473#comments

.
.
.
Энд миний жил гарангийн өмнө охиндоо бичиж байсан бичлэг шүлэгтэйгээ хамт байгаа.

2 comments:

Tsoomii said...

minii pc-d uchir bainuu, yund baina sarzaagaad yu ch unshij chadsangui ee

Bayana said...

Блог, сайт хэссэн шиг мэдээ зэдээ хараад сууж байтал хачин юм хараад, гайхаад, гомдоод.... "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэж хэлэхээс өөр үг олдсонгүй гсн кккк. Би энд ирснийхээ дараахан
Цэнхэр тэнгэрийн элгэн дээрээс нисч ирээд
Цээжний нугад эрхэлж үлдсэн нялх ангирханаа өрөө өмөртөл санаж хүний нутагт нулимс унагадгүйн учир элэг эгшээсэн нулимсаа зүрхэндээ атгаж байгаад нэг шүлэг бичсийм... тэгээд ч тэр л шүлгийг бичиж байхдаа шүлэг гэдэг зүрхнээс урсдаг нулимс юм байна гэдгийг улам гүн мэдэрсийм...

Гэтэл өөрийнхөө тийм эмзэг, нандин нулимсыг өөр олон хүний нэртэйгээр энд тэнд байгааг хараад сэтгэл жаахан эвгүй болж байна шүү. /Монголд зохиогчийн эрх энэ тэр хаа байна аа гсн ккк шал худлаа ккк/
Гэхдээ яахав ээ, миний сэтгэлийн анир, зүрхний нулимс олон хүний сэтгэлийн утсыг хөндөн Эх - үрийн ариун холбоо, үрт хүний сэтгэлийн "зовлон" гэдэг л ертөнцөд хаанаас ч оломгүй ҮНЭН байдгийг ухааруулж үрээсээ хол байгаа эх, эхээсээ хол байгаа үрийн сэтгэлд нэгээхнийг шивнэж үлдээсэн л бол тэр нь дэндүү сайхан. Тэр нэр ус ч яахав...