15 November 2008

Ням ням .... кккккк

Ичдэг ч арга байдаггүй ээ.... кккк Ганаа эгчид боорцог хайрах гэж байгаа, ичмээр болчуул нь зургийг нь оруулахгүй ээ энэ тэр гээд байсан чинь жинхэнээсээ ичмээр болчихсон чинь мань хүн ичдэггүй шүү. Ээжийнхээ дэргэд байхад боорцог идэж л байсан уу гэхээс хийж байгаагүй юм байна аа. Хийгээд үзэхэд бас ч тийм ч амар биш нилээн технологи, арга барил, ур чадвар, гоо зүйн мэдрэмж бас хамгийн гол нь "гар" чухал байдаг юм байна. Өөрөөр хэлбэл хүн хүний гаранд бас их учир байдаг болтой, бүх юм нь бэлэн яг хэлснийх нь дагуу хийхэд л шал өөр миний хэлээр "ичмээр" юм болчихлоо гэж... Минийх л лав гоо зүйн ямар ч мэдрэмжгүй, царай муутай, бас тэр мушгисан хоёр хөл нь хоёр тийшээ салж яваад майжиг бас том жижиг болчоод байхиймөө. Гэхдээ амт бол чика болсон шүү. Ганцхан боорцог хийчээд цайг нь яаж мартахав, хийцтэй цайтай хамт байж л энэ хоёр минь нийлж сая жинхэнэ ээжийг минь санагдуулж байна. Цайны дээр хөвж байгаа тос нь шар тос бишээ маслоор хайрчихсан юм. За за манайд ирвэл нь Болорхон цай боорцгоо бариад угтана шүү. ккккккк

/ЭНД ЗУРАГ БАЙГАА САЙН ХАРВАЛ, ӨЛССӨН ХҮНД ХАРАГДАНА КККК/


Хүүш зурган дээр ойрхон харагдаад байсан чинь блогт орсон чинь жижигрээд юун хөвж байгаа тос харагдах манатай нөгөө царай муут чинь улам сонин харагдаад байна. ккккк

6 comments:

Ж.Өлзийжаргал said...

boortsog haraad...yeroosoo Mongol butslaa

Ганаа_бж said...

Хэхэ, юун ичмээр гэж. Ёстой гоё л болсон байна ш дээ. Амт бол ярилтгүй л биз дээ.
Их ч хөдөлмөр зарж, сайхан ч боорцог хийж, хийцтэй цай чанаж уугаад амрах шиг л болж байгаа юм байна даа, манай Болорхон.

Даруухан ш дээ, зүгээр. Манайхны тэр хэт даруу зан заримдаа илүүц байдаг юм билээ шүү. Эндхийнхэн бол "Би чаднаа" л гээд дайраад байдаг юм. Тэгэхээр миний дүү боорцгийг бол хэнээс ч дутахааргүй л хийдэг болчихсон байна шд.

Сайхан боорцог, цайгаар дайлсанд мааааш их баярлалаа. Ойрдоо боорцог хийж идээгүй байсан юм. Бүр саначихалаа.

shontook said...

ичдэггүй улаан даавуу юмаа чи нээрээ, алцгар дээрээ пагдгар тэгээд бас 4-жин, дандаа бүс-тэй боорцогнууд хайрчихсан байна шд.ганц ч гэсэн бүсгүй боорцог хийчихгүй :( гоё нарийхан , гуалиг нэг тийм...

гэхдээ л бөөр идмээр санагдчихлаа.дараа заавал очиж хийлгүүлж иднээ :D харин чи амалсан шүү, дайлна гэж

Болорхон said...

Анурад ах битгий буцаа, би энд хийгээд өгъе л дөө тэхүү...

Ганаа эгчдээ их thanks шүү, манай найзууд зургийг нь харчаад утсаар цайгаа чанаж байгаарай гэснээ гэрт гүйгээд ирсэн, магтаад л байна лээ.

Шонтоокоо харин ээ ийм бүдүүлэг үгтэй хүнийг дайлъя уу байя уу... боорцгонд хүйс байдгийг сая л чамаас сонслоо. Эрт мэдсэн бол хэдэн эмэгтэй боорцог чамд бэлддэг байж л дээ ккк

За за ерөөсөө Болорхон боорцог гээд жоохон байхад шоолуулдаг байсан хочоо дахиад сэргээчих гээд байна, энэ хэдэн түнтийсэн улааныг авлаа. Ичээд байна.

shontook said...

minii ugnuud buduun baijee zooz :(
buduun yum chin boortsog iedehgui ee.


:))

oyunaa said...

Eooe olsoogui l uym blgui uy ch haragdsangui. Unshij yavahdaa l yamar goeiin geed l araanii shuls asgaraad yavsan harah gesen alga shuu... haachchihavaa ene boortsognuud, muuhaig ni duudsaar bgaad l hund uldeelgui idtsen dee ayagui bol ene humuus...:) Goe shuu boortsog, banshtai hiitstei tsai buur tas aimaar sanajiinaa eejiinhee tsaig!!!