05 May 2008

Амралтын өдөр

5-р сарын 5-ны энэ өдөр миний амьдардаг нутагт Хүүхдийн баярын өдөр буюу амралтын өдөр байлаа. Өглөөнөөс хойш амралтын өдрөөр гэрийн эзэгтэй ямар л ажлууд амжуулдаг билээ тэр бүхнийгээ амжуулахаар гэрээ цэвэрлэж, балконы хог ухаж, угаалга хийж, бас алхахаар барахгүй жирийдэг болсон охиндоо унадаг дугуй, удахгүй болох хүүхдийн баярын палааж авч явуулах гээд шоппинг хийгээд, зуурт нь хүнсээ цуглуулаад... Хамгийн том ажил нь энд ирээд анх удаа монгол боорцог хайрсан чинь дотор нь сода, давс, элсэн чихэр, дрожжи, тэгээд ванилин хийгээд их л амттай болгох гэж хичээсэн боловч маргарин хийх гээд гаргаж тавьснаа мартаад зуурчихаж.., хайраад дуусахад уг нь гоё түнтийсэн улаан боорцог харагдаад байвч дотроо тосгүй тул "зулгаагддаг" болчлоо ккк. /бас ихийг нь яана... сайн ч тогооч, сайн ч гэрийн эзэгтэй болдоо би гэж... /
Тэгээд жаахан зав зуурт нь компьютерийн ард сууснаа гэнэтхэн блогоо хараад өнөөдрийн, амралтын өдрийн тэмдэглэл хөтлөчихмөөр санагдлаа, бичлэг оруулалгүй том пайз зүүчихээд бараг сар болсон юм байна. Намайг хоол, нойрноос гараад сүйд болж байгаа байх гээд санаа зовсон сайхан сэтгэлт блоггер найзууд минь олон байнаа. Тэдэндээ хэлэхэд Болорхон сайн байнаа, ажлаа хийгээд, амьдралаа зохицуулаад, зав зайгаар нь номоо уншаад зуны дулаахан сайхан өдрүүд эхэлсэн тул хааяа date хийгээд..... ажлын 6 өдөр өглөөнөөс орой хүртэл ажилтай тул чөлөөт цаг жаахан хомсхон л юм, гэхдээ бүх хүмүүс л тийм юм чинь дээ ганц би биш. Одоохондоо амьдрал минь, залуу насны минь хэдэн жилүүд үүний төлөө л өнгөрөх болтой. Гэхдээ ойрын хэдэн сар ааваас ирэх захиа, ээжтэй утсаар ярьсан яриа, охиныхоо надтай ярих дургүй байгаа байдал зэргээс ажаад энд, хүний нутагт удаж болохгүй юм гэдгийг л сайн ойлгож сууна. Аль болох охиноо өсч өндийж, улам илүү ухаан суухаас өмнө амжиж дэргэд нь очих ёстой юм байна гэдгийг л мэдрээд байх боллоо. Охин минь өмнө нь утсаар ганц нэг үг хэлээд, хүн заагаад өгөхлөөр ээжээ, ааваа, би том болжийнаа, хулдан илээлэй, санжийнаа гээд ганц нэг үг хэлээд байдаг байсан чинь ойрдоо том болох тусам өөрөө ярихаас дургүйцэхээр барах уу ээжийг, эгчийг надтай ярихаар уурлаад "боль боль" гэж уурлаж орилж байхыг нь утасны цаанаас сонслоо. Тэгээд ээжтэйгээ ярих уу гэхээр анх "тэгий" гэж ирээд л ярьдаг байсан чинь одоо шууд л "үгүй үгүй" гээд нөгөө өрөө рүү ороод явчихдаг гэнэ. Тэгээд ээж, аавын тухай хүмүүс ярихаар царай нь хачин болоод, өөр юм хийж байгаа дүр үзүүлдэг гэнэ, орж ирсэн хүмүүс "ээж аав нь хаачсан" энэ тэр гээд асуувал бүүр дургүй байдаг гэнээ, ойрдоо аав минь захиа ирүүлэх болгондоо байнга л хурдан ир гэж бичээд байдаг болсон чинь ийм учиртай байсан гэнээ, "хүүхэд чинь элгээрээ санаад, бэтгэрээд байх шиг байна, "ээж нь" гээд ярихлаар л андашгүй царай нь өөр болоод сонсоогүй дүр үзүүлээд байна" гээд ярихаар нь эвий муу бяцхан охиноо ухаан суух ч болоогүй байж наснаасаа эрт юмыг ухаарч, ухаарахдаа сэтгэл нь эмзэглэж, эцэг эхдээ гомдож ухаарч байгаад нь өр өмөрч байна даа. Охиноо илүү ухаан суух тусмаа бүр зожиг, эсвэл хүний нүүр хардаггүй дотроо шаналсан амьтан болчих вий гэхээс байж суухад ч бэрх болж хурдхан нутаг буцах ёстой юм байнаа гэж бодоод л сууж байна. Бид л мэддэгүй болохоос эцэг эхээсээ хол байгаа хүүхдүүд нялх гэлтгүй эрт ухаан суусан, сэтгэл нь эмзэглэсэн, эсвэл хэн нэгэнд дотроо гомдож бүүр хэтэрвэл өширхөх сэтгэл орж буруу хүмүүжил суудаг байж магадгүй юм байна. Охины минь бичлэг саяхан ирлээ, өлгийнөөсөө гараагүй шахам үлдсэн үр минь нэг их том халзан дух гаргачихаад "ээж нь аль вэ" гээд асуухаар духаараа харж харж олон зурган дундаас "энэ" гээд намайг хуруугаараа заадаг болж бас "миний ээжийг Болмаа гэдэг" гээд хэлдэг болж... бас нэг бичлэгэн дээр цэцэрлэг нь тарж байнаа, хаалгаар гарангуут миний охинтэй чацуу хүүхдүүд ээждээ тэврүүлэх гээд урд нь ээрч хоргоогоод хормойноос нь зүүгдээд л байх юм, гэтэл миний үр "би угаасаа л ингэх ёсгүй" гэсэн аятай том хүн шиг эгчийн минь дэргэд доошоо харчихсан алхаад л байх юм... охиноо их л өрөвдлөө ................................. за ингэсгээд зөвсарлъя хүүхдээ ярьсан чинь уйлчих гээд байна.

8 comments:

саарал said...

Ohinoo oor deeree avchihval yasan yum?

arsun said...

Ohinoosoo hol baij bolohgui ee.

Minii baga ohin anh tsetserlegt ochihdoo ugaasaa durtai baisan tul uilj mailaagui. Getel jiliinhee oin deer eej ni tsetserrlegt hurgej ogohod genet amisgaa ni nemegdej baisnaa uilj garsan genee. Bagsh ni ch gaihaad nadruu utasdaad asuuhad ni awaad hari l gelee. Shaltgaaniig ni asuuhad neg ohin bohitoi chiher awchrahgui bol naizlahgui ene ter gej daramtalsan genee. 4 ch hureegui alaghan urs, biey biyenee daramtaldag bolloo gej uu?
Bolorhon mini Huuhdee ehleed anhaarsan ni deer dee.
Chinii noirnyi asuudal gaigui bolson gej oiloo.

Дeстини said...

Chinii baidliig bi oilgoj baina. Bi ch huuhduudee bas olon udaa orhin yavj baisan. Mongoliin maani amidraliin neg heseg bolchihson uzegdel bna shuu dee. Minii uudushun ohin mini suuld orhij yvsan 1 jiliig chini 2 jild tootsno gej helsen. Dotor sharihrah shig boldog. Huu maani eejiigee haraad medeej huursun baidaltai baisan, tegsen chini heden udriin daraa bi taniig haraad dotroo uilj bailaa gesen. Setgeliin hudulguunuu ilerhiilj ch chadahgui boltloo sanajee gej bi oilgoson.

Tsoomii said...

bolorhon ohinoo sanaj bgaa ni argagui shuu dee, bi hurtel ahiinhaa huug ni anaad baihad,

blogtoo ergeed irsen yum uu
:)

Anonymous said...

Hi! Chinii blog-r anh udaa l orj uzlee. Ih goyo blogtoi yum bnaa.
Yagaad ch yum ene bichleg chin neg l oir tuslaa. Magadgui yag l ene clip-tei amidral maani adilhan bolodd ter bizee.
Oor-n erhgui zondoo uillaa.
Chi bid 2 nas-r oiroltsoo yum shig bn.
Chinii amidrald az jargal, hamgiin sain saihn-g husei.
Chin setgel-see.
Ohindoo hurdan ochooroi...

Idea said...

Хонгор охин минь, эргээд ирсэнд чинь баяртай байнаа. Бас охиныхоо тухай зөндөө юмыг эргэцүүлж, ойлгож чадсанд чинь бахархаж байна. Бид нар залуу насны аагаар бүх юмыг болгоод л байгаа юм шиг санагддаг ч хамгийн нандин юмаа олж харж чадаагүй, ойлгоогүй орхигдуулсан байдаг. Чи охиндоо хамгийн их хэрэгтэй хүн нь болохоор өсч өндийж, ухаажихад нь дэргэд нь байвал ирээдүйд нь хийх том хөрөнгө оруулалт болох байхаа. Бусдыг амьдрал аяндаа зохицуулна гэж би бодож явдаг шүү.

Богинохон said...

Маш гоё блог бна. Охиндооо хайртай л бол холдож болохгүй байхаа. Тэгээд ч хайргүй бна гэж юу байхав дээ

Anonymous said...

sain bnuu,
ooroo daejeon-d bdag ym yu? bi bas end surdag.