23 March 2008

Нойр хүрдэггүй нэг асуудал байна аа...

Яаж ч унтах гэж хичээгээд шөнө нойр хүрдэггүй өвчин тусчихлаа. Хавийн амьтан унтдаг харанхуй шөнөөр босч суудаг шар шувуу болоод бараг сар боллоо. Өглөөний 02-03 АМ-д унтвал хамгийн эрт нь тэр, заримдаа дөрвөн цагт унтчихаад зургаан цагт сэрчих юм. Одоо л гэхэд 03:01 АМ болж байна. Унтах гэж мөн олон янзаар үзлээ. Биеийн эсэргүүцэл сулрав уу, ядаргаанд оров уу гээд хоёр ч төрлийн витамин ууж байгаа боловч тус алга. Хоол унд муудаж, хий хуйнаас болов уу гээд хуушуур хайрч идлээ, долоон банштай цай хийж уулаа, аль аль нь нэмэр болдоггүй. Гөлийгөөд л байгаад байх юм. Оюутан байхад улсын шалгалтанд бэлдээд шөнө суухаар хичнээн аяга кофе уугаад байхад л яасан их нойр хүрдэг байгаа вэ? Тэр их нойр хаачив аа? Нэгэнт нойр хүрэхгүй байгаа юм чинь хэвтээд байхаас дургүй хүрээд босч хөргөгчөөр идэж уух юм эргүүлнэ, тавиуртай номноосоо /худалч хүнд бараг хорин хуруунд багтам цөөхөн/ аль дээр уншсан номоо авч уншина. Энд тэнд хана, хаалга чихран дуугарахад айна. РС-ний хувьд шөнөөр биш өдрөөр ажил тарсны дараа орой 3-4 цаг хэрэглэнэ гэж маш хатуу цагийн хуваарь тогтоосон. Яагаад гэвэл өдрөөс өдөрт муудаад байгаа харааг минь бүүр таг болгох аюултай тул шөнө РС хэрэглэхийг өөрөө өөртөө forbidлсэн. За тэгээд, шөнө хийх ажил гэж үгүй тул цаг нөхцөөж, хэнд ч хэрэггүй мөр холбож цаас эрээлэхээс үнэнийг хэлэхэд залхаад байх юмөө. 30-40өөд оны үедсэн бол цагаан цаас, балын харандааны гарз гэмээр юмдөө. Тэгсэн хирнээ хүчлээд нүдээ аниад хэвтэхээр л эсэн бусын бодлууд толгойд орооцолдоод нүдний өмнүүр хэлхэлдэж, холболдож жирилзээд тархи амраахгүй юм. Энэ толгой доторх тэнэг бодлууд намайг амраагаад өгөөсэй гэж хашхирмаар...
За за орлуугаа явъя даа, Очирвааныхаа арцаар сэнгэнэтэл нэг ариулчихаад хэвтэхээс дээ... /шөнө бүр ингэвч аанай л нойр хүрэхгүй хэвээр/ Эм л уухгүй юм шүү. Нойрны эм байнга уухаар зүрхэнд муу гэнэ шүү.

19 comments:

Anonymous said...

Udaan hugatsaatai iim baidlaar baij bolohgui shuu.

Cаарал said...

Horvoo buuronhii gej unen yum. Humuus noirguidlees yaj angijirah tuhai bodoj baihad bi gej hun noirtoidloos angijirah geed odriin bodol shuniin zuud bolj suuh gej.

Anonymous said...

uurynhusu ugchhiimsan, boldog bol avaach iluudeed hestuu bnaaa ugluu bn ajlaasaa hotsroh gej bi buruuguie noir l buruutai

Болорхон said...

Нээрээ, би нэг л жигтэйхэн болчлоо, урд шөнө бүүр унтаагүй 5:50 болтол суусан тэгээд өглөө 7:30-д босч ажилдаа явсан. Шөнө унтаагүй хирнээ өдөр ердөө нойр хүрэхгүй сонин юм аа. Арсун ахын хэлээр удаан ийм асуудалтай байж болохгүй байх...

Дeстини said...

Uurinhuu zuvlulguug ugyu. Ugluu, udriin hoolond ahui hemjeenii hool idehiig hichee. Vitaminaa ter hoolnii ued heregle. Vitamin chini C ih aguulsan bol oroi uuhaas zailshii. Vitamin C oroi uuval udtal seruun baina. Nogoon tsai, kofe udeesh 4 tsagaas hoish bitgii uu (minii huvid cola, zarim turliin dars noir huudug tul oroi hereglehiig tseerledeg). Tegeed eldev zuild sanaa zovood baigaa bol tsaasan deer bichij yamar arga hemjee avahaa tootsool. Chi yu ch hiij chadahaargui, odoohondoo tus bolj chadahaargui zuil baival martahiig hichee. Oroi orondoo orohdoo yu ch bodohgui baihiig hicheej, ene bol minii untahad zoriulagdsan tsag, busad asuudal shiideh tsag nadad olon bii gej bod. Udriin tsagaar naiz nuhudteigee mash sain yari. Tegeed orniihoo bairlaliig bas solij bolno. Der, hunjil chini chinii huuchin hereglej baisan ed uu? Bi bol or der hunjil hachin ih golno, shine ochson gazraa amar untahgui. Ih yadarsan ued bas noir hurehgui tal bii. Amjilt huseye, noir ih chuhal shuu.

ganga said...

destiny zov zovlogoo ogchee. Bi gemtel avaad tolgoigoo bariulj baital bas noirgui bolson udaa bii.Ooroo oortoo untah oystoi gej itgel unemshil toruulj yatgah zugeer shig. Bariach holiin ul ruu harandaanii uzuurgui talaar hatgaad gijig hurgeed baisan, noirni tseg ter havid baidag shig yum bilee, untdag bolson. Noir chuhal shuu, udaan noirgui yavbal yadarna shuu.

byambaa said...

udaan hugatsaatai iim bval neeree bolohgui shuu.

esvel havar ene ter ireed durlachihsan yum boluu, hundlun yum yariv sorry.

bi bolohoor aimaar noirtoi bolood bgaa, neeree hagasiig ni avaach hu.

noir muutil bval biend adaglaad arisand muu gesen. bi ch arisand muu gedgiig sonsood untaad l bmaar sanagddag bolood bgaa.

Болорхон said...

Destiny: Mun ch ih bayarlalaa shyy, byh zuwluguug chin dagaad yznee. Yostoi heregtei medmeer dotno zuwluguu. Vitaminii xuwid solongosiin yanz yanziin yrgamliin handaar hiisen shingen em bas multivitamin yyj bgaam. Bi shine gazar nuuj irj, shine ajild orsiim ternees ch bolj baih shig ba. Bas bys asyydal ch ih yum. Urd shunu buur yasan geech. Dainii hajyygaar dajin gej noir hyrehgyi deerees shyd uwduud shunujin yilaad...
Ganga: Yntah yostoi gej hichneen yatgaad yrd shunu ni 2hon tsag yntchaad margaash ni udurjin ajilchaad l shunu ni buur sew sergeg bgaad bgaam...Huluu bariulah hun olnoo. kkkk
Byambaa: Harin tiim aris byyr awahiin argagyi sonin bolood goo saihnii byteegdehuun togtohoo bolison. kkkk baahan asyydaltai hyn bnaa.

бж said...

Huue. Noiroo sain avch baihgui bol yadargaand orood suid bolno shuu. Manaihan saihan zuvluguu ugchee.
Bi gedeg hun shunu yag uhsen yum shig untdagiin. Gehdee tegj untahaar saihan amardag yum uu, tsuuhun tsag untsan ch ovoo sergelen, bie hunguhun bosch irdeg.
Saihan haluun buleen shurshuurt jaahan zogsdog ch yum uu, urgamliin handtai bannand suugaad uzvel yadag bol?
Bas udriin 4 tsagaas hoish kofe bolon yamar negen tsai uuhgui/sergeeh uilchilgee uzuuldeg gedeg baihaa/, oroin hooloo bas oroin 6 tsagaas oroituulalgui idehiig hicheevel zugeer bolov uu... Za baiz uur chini...
Aan tiin, oroi jaahan ulsuud yum idmeer sanagdval chihergui tarag uuchihval zugeer baih. Ulun chigeeree untchihaar bas servelzeed baih shig baidag. Yu yu ch bichhciv dee. Za tegeed Bolorhondoo saihan untaj amardag bolohiig chin setgeleesee huseye.

Anonymous said...

nadad bas deer yed tiim ye tohioldoj baisan.bitghii het sanaa zovood bai...taivan amgalan baihiig hichee....untah dohhoor l za odoo noir hyreh boluu yghyi boluu gheed l tygsheed irheer byyr ch untahghyi....ialanghuia oroin tsagaar pc deeree suuhiig horiglo....bodvol untahaas nileen heden tsaghiin omno pc ghee untraa....japan erdemtdiin hiisen sudalgaagaar untahaas omno pc deer heden tsaghiig onghyyrlsen mon het tarhi shaardsan (hel sudalal, esvel deed surghuuliin nom gheh met) nom unshsan tohiold noirnii chianar ers muuddaghyiig notolson baina.zygheer saihan uran zohioliin tarhi ajillahghyi enghiin nom unshval noir aendaa hyreed tolgoi amardag ium bilee.Untahaasaa omno zoghiin baltai haluun syy uuj oortoo anhaaral tavij ....mon eldev bodliig tarhinaasaa avch hae.amidraliin eldev zuild het bitghii ach holbogdol og...take it easy.....saihan untaj amarval saihnaar daraa odriig ugtana....saihnaar daraa neg odriig ongoroosnoor saihan untaj amrana....byh ium ueldaa holbootoi....az jargaltai saihan amidarhad sain untaj amrah ih chuhal.......za tegheed saihan zyyd manaj saihan noirsooroi....

Б.Номинчимэд said...

За би бас өөрийнхөө туршлагаас хуваалцсу. Ер нь нойргүйдэл заримдаа ажлын ачаалал-ядаргаа, стрессээс болоод байх шиг байдаг юм билээ.
Тэгэхээр ажлаа, орчиноо түр хугацаагаар өөрчлөөд үзэх хэрэгтэй. Найз нөхөд, гэр бүлтэйгээ 2 хоногоор ус ууланд явах нь их сайхан сонголт болдог. Ядартлаа, биеэ булартлаа ууланд алхахаар нөгөө хорыг хороор гэдэг шиг нэг ядаргаа нөгөө ядаргаагаар тайлагдаад сайхан болчихдог. Эсвэл огт өөр юм эрхлэх, тухайлбал бичиг цаасаа орхиод байшин барилга, машин тэрэг засах, билльярд, эсвэл хүүхдүүдтэйгээ тоглоомын талбайд очиж нөгөө гурван настан шиг шуугилдаад ядартлаа тоглох.... Тэгээд унтахад ер нь нойргүйдэл гайгүй болчихсон байдаг юм.
За тэгээд хамгийн сүүлчийн найдвартай аргаа хэлдгийм үү, яадгийм билээ, хэ хэ. буруу л юм л даа уг нь, тасартлаа уух, гэхдээ цэвэр цагаан архи. тэр бол тархины трафикт орсон эд эсүүдийг гүйдэлд оруулаад, стрессийг гайхалтай сайн тайлчихдаг. бүх санаа зовоогоод байсан зүйлсийг маргааш нь огт өөрөөр харж эхэлнэ шүү дээ. Хэдий биед ядаргаатай ч. Гэхдээ түүнд хүрэлгүйгээр наагуур нь янзалж байх хэрэгтэй байх аа.
Удаан хугацаагаар нойргүй байх их муу шүү. Тэгснээс хоолгүй байсан нь хоргүй. Хүн нойроор ядарч, нойроор хүч энергиээ авч байдаг.

Tsoomii said...

Anduud mergejliin zuvluguu ugsun bana sh dee, odoo noir ni yaj bna daa, bichlegees hoish 3 honochihson bna sh dee gaigui yu huu,

Idea said...

Хэхэ манай Номио ах сонгодог зөвлөгөө өгчээ. Миний хувьд гэвэл энэ дийлдэхгүй байгаа их нойрноосоо яаж Болорхонд өгье дөө л гэж бодож байна. Хавар болоод бүр аймар болсон. Өглөө тавьсан сэрүүлгэндээ ч сэрэхгүй, хүнээр дуудуулж, түшүүлж, аргадуулж, хошгируулж, магтуулахгүй бол бүр таг. "Манай Idea ийм мундаг. За хөп гээд босоорой, за одоо нүдээ нээчих" энэ тэр гэгүүлж байж өндийж байгаа.
Энэ ч бас нэг төрлийн өвчин байх шүү. Өдөр ажил дээр очоод бас нойр хүрнэ, орой харж яваад үүрэглэнэ хэхэ.
Чи эсвэл хотын дуу чимээнээс холдоод сайхан биеээ чөлөөлөөд үз дээ, эсвэл 7 хоног бясалгалд явсан нь дээр байх. Би ч одоо нойр багасгах арга хэмжээ авч аэробекээр хичээллэж байгаа. Арай дээр болж байх шиг байна. /эвшээв/

Arsun said...

Odoo noir chin' yamar baigaa we? 7 honoloo shuu dee. Gaigui bolson bol heleerei. Chi ene bairand orood udaj baigaa yu. Bair orchin taalagdahgui bol solij bolno shuu dee.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

"Унтах ба нойр хүргэх арга замууд" гэсэн нэртэй ардаа арван хоёр дасгалтай Бумаагийн зохиосон гарын авлага байгаа. Түүний олохыг бод. Их ховор гэсэн. Олоход хэцүү л байх.
За за тоглосон юм. Нойргүйдэл бол юм юмнаас л болдог байх. Ийм олон хүн санаа тавьж байгаа юм чинь гайгүй болох байхаа. Бүр болохгүй бол бүх юмнаас нэг хэсэгтээ татгалз. Блогноос ч гэсэн...

Болорхон said...
This comment has been removed by the author.
Болорхон said...

Ганаа эгч: Санаа тавьсанд баярлалаа. Тараг уух гэхээр энд муухай youghurt л байдаг. ккк Ер нь бол өмнөх бүх зүйлээсээ татгалзаад байгаа дүү нь компьтерээс ч гэсэн чөлөө авч байгаа хэд хоног.

Энхлэн: Чин сэтгэлийн зөвлөгөөнд талархлаа.Хэд хоног дотно сэтгэлээс өгсөн бүх зөвлөгөөг тань дагасан шүү. Бие минь арай дээрдсэн, шөнө их биш ч гэсэн бага зэрэг унтдаг болсон. Ер нь бол юм юмаа жаахан өөрчлөх санаатай байгаа. Баярлалаа

Номинчимэд: Баярлалаа, их сайхан чин сэтгэлээсээ санаа тавьж зөвлөсөнд. Таны ганц жоорны жорыг арай л хэрэглэсэнгүй харшлаасаа айгаад тэрнээс арай наахнуур асуудлыг бага зэрэг шийдвэрлэсэн.

Цолмон: Одооноос л арай дээр болж байна хө. /Баярлалаа/

Идеа: Бясалгаад л байна хө. Харин чиний нойр яаж байна. Ажлаасаа хоцроод л байна уу үгүй юу? /Баярлалаа/

Арсун ах: Одооноос арай дажгүй ээ. Байранд ороод удаагүй байгаа, гэхдээ дасаж байна. Гэхдээ би Бумаа ахын зөвлөснөөр бүх юмнаасаа татгалзахаар шийдсэн блогоос ч гэсэн, компьютерээс ч гэсэн. Тэгэхээр блогруу тань орж амжихгүй нилээн хонох байх шүү.
/Баярлалаа/

Бумаа ах: Таныг тэр номоо илгээгээтэх гэх гэж байна шдээ урдаас чинь... ккк Нойрны асуудал шөнө 2 цаг биш овоо хэдэн цаг унтдаг болж шийдэгдсэн ч гэсэн би таны зөвлөгөөг шууд дагахаар шийдсэн. Бүх юмнаас татгалзахаар блогноос хүртэл, комьютерээс хүртэл. Хэтэрхий их ядаргаатай байгаа юм байна надад энэ бүх юм.
/Баярлалаа/

Barimalch said...

namuuhan aytai songodog hogjim esvel yanigiin aytaihan hogjimiig ul medeg sonsogdom mash sul deer taviad untaad uz.

chiheer chine damjin orj neuronuud ruu chine nevterch massaj hiij untuulah bolno.

Unknown said...

Sain bn uu bi yag adil untahaa baichlaa hvmvvsee tus bolooch