Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Хагалж самнасан гэзэгтэй
Хайр гэрэлтсэн нүдтэй
Хацар нь улаа бутарсан
Хариугүй туранхай охинд
Хачин их атаархав би
Нүдэнд нь лав гуниг алга
Нүүрэнд нь үрчлээс үзэгдэхгүй
Нимгэн цагаан царайд нь
Нүглийн сүүдэр тусаагүй
Гэгээн харцанд нь нулимс алга
Гэнэн сэтгэлд нь шарх алга
Хайр дурлал...
Хагацал зовлонгийн аль аль нь алга
Хамгийн эмзэг зүрхэнд нь
Хорт могой шиг ЧИ ч алга
Хананд өлгөсөн зургаа хараад
Хачин их гунив би
Яг арван жилийн өмнөх өөртөө
Яасан их атаархав би
21 March 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Tavhan jiliin omnoh zurgiig ni sanamsargui haraad, tavhan jiliin dotor yamar ih oorchlogdsoniig ni saya l anzaarav...
Tuuniig tegj oorchlogdsonii buruutan ni gantshan bi l yumshig sanagdsan yum.
Би ч бас бурууг нь хэнд өгөхөө мэдэхгүй л сууна, бүхнийг авч одох цаг хугацаа хатуу юм даа...
Post a Comment