30 January 2008

Зулай дээр минь залбирсан бурхан

Чаддаг ч юмгүй чаддаггүй ч юмгүй, мэдэх юм ховор ч мэдэхийг хүсдэг нь хязгааргүй хүний төрөлд байх богинохон хугацаандаа хүнээрээ л байх гэж хичээдэг би гэдэг хүн хорин хэдэн жилийн өмнө өвлийн энэ өдөр төржээ. Нас нэмж байгаадаа нэг их хөөрөөд бас жилд ганцхан тохиох миний баярын өдөр гээд цээжээ дэлдээд тэмдэглээд гүйх хүсэл байхгүй ч дурдахгүй өнгөрч боломгүй мэт. Миний амьдралд онцгойлоод байх юмгүй жирийн энэ өдрийг эжий минь намайг төрүүлсэн өдөр эсвэл орчлонд мэндэлсэн "миний баярын өдөр" гэж би боддоггүй ээ. Энэ өдөрт баярлах ганцхан учир байна аа, өдөржин шөнөжин өвдөж зүдэрсэн эжий минь хоёр яс салж амсхийсэн өдөр. Эвий миний муу ээж шүд зуун эцсийн гэмээр тамираа шавхан хар хөлсөө асган байж охиноо төрүүлчихээд яасан их амар амгаланг мэдэрч амсхийсэн болдоо.
Яг л тэр үед...
Ижийг минь төрөх гэж ёолоход зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад мянган цэцэг цоморлигоо дэлгэсэн дээ....
Би бодлоо... жилийн жилд муу ижий минь л намайг энэ өдөр баярлуулах гэж сайхан хоолоо хийж чихэр шоколад худалдаж авч өгдөгсөн. Хариуд нь би ээждээ баярлалаа, тандаа хайртай гэж хэлж байсан юм болов уу... санаанд даанч алга үгүй л болтой. Хүн гэдэг тэнэг амьтан дэргэд нь байхдаа ээжийнхээ хайранд бялуурч согтчихоод сохор явдаг нь үнэн болтой.
Би бурхан байдаг гэж итгэдэггүй ээ. Миний ээжээс илүү намайг алдахад минь түших, буруудахад минь өмгөөлөх, зүдрэхэд минь өргөх, уйлахад минь аргадах, өвдөхөд минь эмнэх бурхан байдагсан бол сайн л байхсан. Гэтэл миний төлөө тийм үнэнч, тийм өглөгч, тийм авралтай ээжээсээ өөр бурханыг би харсангүй. Тэгэхээр миний ээж л зулай дээр минь залбирсан миний бурхан.
Бурхад бурхдын дээд хэн бэ хэмээн Бурхан буддагаас нэгэн шавь нь асуухад бурхан Будда эргэлзэж тээнэглэзсэн ч үгүй “эх хүн” гэж хариулсан юм гэдэг. Шавь нь гайхшран бурхад бурхдын дээдийг нь ялж төгссөн Будда нь та мөртлөө юунд ингэж хариулав хэмээхэд,
-Хүмүүн төрлийг олно гэдэг зүүний сүвэгчин дээр тогтох ширхэг арвай лугаа адил. Тэрхүү зүүний сүвэгчин дээр тогтох гэгээн агшинд амьдрал бэлэглэж, хүн болгодог нь эх хүн. Тиймээс эх хүн бурхад бурхдын дээд нь болох учиртай гэсэн гэдэг.
Бас бурханд үй түмэн гуйлт очдог гэнэ тэднээс үрийнхээ төлөө гуйсан эхийн гуйлт л хамгийн үнэн байдаг болохоор бурхан түүнийг л сонсдог гэнэ.
Эх хүнээс энэ хорвоо бүрэлдэж эхийн цагаан сүүгээр энэ хорвоо сүлэгдэж эхийн цайлган сэтгэлээр энэ хорвоо зөөлөрдөг гэж би ойлгодог... Гэтэл би ойлгодог атлаа ойлгодоггүй ажээ. Ээжээ үр нь таныгаа намайг харуулдаж өдөржин нүднийхээ өмнө охиноо ургуулан харж шөнө нь зүүдэлж хүлээсэн тантайгаа ойрхон байсан мөртлөө хол байсан тэр ганцхан жилийн өмнөөс бас миний санаанд одоо орохгүй байгаа зөндөө олон гомдол бүрийн чинь өмнөөс одоо охин нь уучлал эрж танаасаа гуйя. Гэхдээ эх хүн үрдээ гомддоггүй юм гэнэ лээ. Надад л чанаж өгөх гэж хадгалсан цайны сүүг чинь ээдүүлж, удаан хүлээсэн сэтгэлийг тань өвтгөөд хүний хүн дагаад таныгаа гомдоосоноо охин нь одоо хүртэл бодох бүр гол тасрах адил болдог шүү. Эхийн санаа үрд үрийн санаа ууланд явдаг гэж үнэн юм байнаа.
... Цээнийн цэцэг охин үр минь хадамд гарахаар
Цэцгийн үндэс ижий аав нь гэртээ үлдэнээ гэж дуулдаг шиг амьтны охин үр нь ээжтэйгээ хамгийн ойрхон байдаг мөртлөө ээжээсээ илүү хүний хүнийг "насаараа асрах" гээд гэрээсээ гараад явчихдаг л жамтай хорвоо юм байна даа.
Ээж ээ төрсөн өдрөөрөө миний авсан хамгийн том бэлэг юуг та мэдэх үү, охиноо эрүүл саруул, эсэн мэнд төрүүлж, амьдрал бэлэглэсэн чинь л энэ амьдралын минь хамгийн том бэлэг шүү. Харин өнөөдөр охин нь таныхаа дэргэд байхгүй байгаа ч гэсэн тандаа дуу дуулж өгөх гэж бэлэг бэлдсээн.
Сүүтэй энгэрийг нь чичрээж уйлахад минь сэрүүн ээж минь
Суугаа хоносон шөнө нь одноос олон байгаа даа
Зулай дээр минь залбирсан бурхан юм уу даа ээж минь
Заяа буяныг минь тэгшилсэн хорвоо юм уу даа ээж минь... гээд тандаа дуулж өгнөө.
Ээж ээ охин нь тандаа энэ өдрийн мэндийг хүргъе бас ТАНДАА ХАЙРТАЙ шүү удахгүй л очно доо.

8 comments:

БЭ said...

tursun udriin mend hurgey, sain eejiin sain ohin baina, tanai ohin ch gesen chamaig duuriah baih aa. saihan bayarlaarai

бж said...

Yamar uyaram saihan bichee ve, Bolorhoon. Bid ch uursduu eej bolohooroo l eejigee hagas hugas oilgodog, "duurchihsen" uls daa.
Eej chini chamd amidral beleglesen ene saihan udriin mend hurgeyee. Saihan duugaa eejdee utsaar duulj ugsun bh gej naidaj baina.

Болорхон said...

Telmeen: bayarlalaa blogruu chin newtreh gsen zuwshuurul awch oroh yumuu? minii id.aar bolohgui baih yum.
Ganaa egch: bayarlalaa, tegseen ytsaar duulj ugsun.

БЭ said...
This comment has been removed by the author.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
oyunaa said...

Uneheer uyarmaar saihan bichjee. Tiimee ene odor bol yahiin argagui eejiin mine bayariin odor oo. Bolorhondoo amjilt hucie...

Anonymous said...

[color=#ffffff]Музыкальная группа [url=http://dejavu-group.ru/svadba.php]Dejavu-group[/url] - это коллектив дипломированных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Deja Vu[/url]- один из лидеров в области музыкального сопровождения дней рождения.
В репертуаре группы Dejavu-group более 3тыс. произведений.
Живой звук. Диско, хиты 70-80-90-х, джаз, ретро, шансон, современная музыка, европейские хиты, фоновая музыка, поп .
Музыкальный ансамбль Deja Vu обладает мощной качественной аппаратурой, которая позволяет заполнить приятным уху звуком как небольшое помещение (фуршет), так и огромное помещение (корпоратив до 1000 человек).

Игорь +7 916 623 4047 [/color]

Anonymous said...

[color=#ffffff]Музыкальная группа [url=http://dejavu-group.ru/artist.php]Дежа вю[/url] - это коллектив виртуозных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Deja Vu[/url]- законодатель в области музыкального сопровождения дней рождения.
В копилке музыкальной группы Dejavu-group более 3000 произведений.
Только живое исполнение. Диско, хиты 70-80-90-х, джаз, ретро, шансон, современная музыка, европейские хиты, фоновая музыка, поп .
Музыканты на праздник Dejavu-group располагает мощной качественной аппаратурой, которая позволяет заполнить приятным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное пространство (корпоратив до 1 тыс. человек).

Андрей +7 910 483 8294 [/color]