10 January 2008

Инээх үү бүгдээрээ өнөөдөр...

За өнөөдөр блогтоо хэн хаанаас орон зайд минь зорчоод байгааг илрүүлдэг далдыг харагч нэг нөхөр тавьчихлаа, таалагдаж байна дажгүй эд юм. Тэгээд бас сэтгэл өөдрөг сайхан инээмээр санагдаад нэг иймэрхүү хөгжилтэй бичлэг оруулчихъя... Амьдрал сайхан байна шүү тээ...
Wife 1.0 програмын тухай
Хэрэглэгч тусламж хүссэн нь:
Сайн байна уу?
Єнгєрсєн жил би Girlfriend 7.0 гэдэг программаа Wife 1.0 болгож сайжруулсан юм. Гэтэл энэ программ маань гэнэтийн урьдчилсан тооцоонд ороогvй Child 1.0 гэдэг апликэйшныг автоматаар vvсгээд байна. Энэ апликэйшн нь цаашид зогсолтгvй vргэлжлэн Child 2.0, 2.1 гэх мэт vргэлжлэх єндєр магадлалтай бєгєєд асар их зай эзэлдэг юм байна. Мєн Wife 1.0 программ суусныхаа дараа бусад программуудад шууд нєлєєлж системийн vйл ажиллагааг бие даан хянах боллоо. Ингээд миний Poker Night 10.3, Football 5.0 , Going to the pub 7.5, Softball 3.6 зэрэг апликэйшнvvд маань байнга гацдаг болсон. Бас заримдаа єєрийн хамгийн дуртай Girlfriend 7.0 дахин ажиллуулах гэхээр Wife 1.0 санах ойд резидентээр суучихаад эсвэл background-д давхар ажиллаад болохгvй байна. Тэгээд un-install хийх гэхээр болохгvй юм. Надад туслаач!!!
Гvнээ хvндэтгэсэн асуудалд орсон хэрэглэгч

ХАРИУ:Эрхэм Хэрэглэгч минь ээ,
Энэ бол байнга эрчvvдийн гомдоллож байдаг асуудал юм. Ихэнх эрчvvд Girlfriend 7.0 программаа Wife 1.0, болгож апгрейд хийхдээ Wife 1.0-ийг зvгээр нэг ютилити юм уу эсвэл нэг энтертейнмэнт программ гэж боддог юм шиг байгаа юм. Yнэн хэрэгтээ Wife 1.0 бол бие даасан YЙЛДЛИЙН СИСТЕМ бєгєєд нэгэнт суусан тохиолдолд устгагддагvй, ан-инсталл хийгддэггvй ба буцааж Girlfriend 7.0 –ийг суулгах ямарч боломжгvй болгодог юм.
Та Wife 1.0 гарын авлагын АНХААР –ХYYХЭД БА ТЭТГЭМЖ гэсэн хэсгийг сайтар унших ёстой гэж юны ємнє зєвлєе. Wife 1.0 – ээ хэвээр нь хадгалсан нь ямагт зєв байдаг бєгєєд "Yes Dear" гэдэг апликэйшныг суулгавал програмуудын хооронд зєрчилдєєн vvсэх нь бага байдаг. Ер нь хамгийн зєв vйлдэл бол I'M SORRY! коммандыг байнга хэрэглэж байх хэрэгтэй. Ингэснээр систем тогтвортой байхад сайнаар нєлєєлдєг.
Хэдийгээр Wife 1.0 бол маш гайхамшигтай vйлдлийн систем боловч нэлээд нарийн тохиргоо vйлчилгээ хэрэгтэй байдаг бєгєєд Cleaning & Laundry 3.0, Food 1.5, Financial monitoring 4.2 зэрэг программууд дагалдан нэг багц болж ирдэг. Гэсэн хэдий ч эдгээр программуудийг ажиллуулахдаа маш болгоожтой байхгvй бол болохгvй. Учир нь алдаа гарсан тохиолдолд систем Хэрvvл Тэмцэл 9.5 програмыг шууд ажиллуулж єєрийгєє тогтворгvй байдалд оруулдаг. Нэгэнт ийм байдал vvссэн бол Wife 1.0 vйлдлийн системийг хэвийн байдалд оруулахын тулд зарим нэг нэмэлт програмуудыг зайлшгvй худалдан авах хэрэгтэй болдог.
Эдгээр нь Flowers 2.1 ба Diamonds 5.0 зэрэг болно.
АНХААР!!! Ямарч тохиолдолд Secretary With Short Skirt 3.3 апликэйшныг суулгаж болохгvй. Энэ апликэйшн Wife 1.0 vйлдлийн системийг дэмжиж ажилладаггvй ба vйлдлийн системийг дахин засаршгvйгээр гэмтээх аюултай гэдгийн ямагт санаж байх хэрэгтэй.
Амжилт хvсье!
Техникийн тусламжийн хэлтэс

5 comments:

бж said...

Huurhun yum be, yasan?... hehe

бж said...

Bolorhon maani ineeseer baigaad gatschihjee... hehe. Alga bolchihloo...

Anonymous said...

hehe saihan zohiojee neeree l iimerhuu asuudal gardag baih shuu

Idea said...

Ёстой гоё сэтгэжээ. Тэр айхтар wife 0.1 программыг "araar tavih 666" вирус нэгмөсөн устгах байх тээ. Одоогийн залуус нь гэхдээ "Хамтран амьдрах 0.5" browser ашиглаад асуудлаа зохицуулаад байх шиг байна. хэхэ

Anonymous said...

If you are lucky, уou can choοѕе the sсеnt for theiг perѕonalized sκin cагe line Eminenсе.
In the Eaѕt Indіan foгm of erotіc maѕsage
that waѕ suρposedly dеvelopеd by the Ϲhеrokeе
Indians, both men and wοmen cultivating оuг
abіlіty to bеcomе multi-oгgasmic.


Here іs my web page: sensual massage