07 January 2008

Б.Энхтуяа Охин үрээ хайрла

Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалддаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухаарна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла

6 comments:

chepak said...

Unen l ug shuu

ohinj uree hairlah heregtei sh dee

Harid odson busgui hun Hadand harvasan sum m hoer ezengui gedeg

Арсун said...

Vр хvvхдээ хайрлаж өсгөлгvй яахав. Гэхдээ энэ шvлэг vнэндээ надад таалагддаггvй юм. Хvн дандаа сайныг бодож ерөөж, мууг бодохгvй байх нь зөв гэж бодно. "Бодол-бодит байдал" гэж ойлгодог. Өврөөсөө гараагүй vр хүүхдийнхээ ирээдvйг ийм муухайгаар төсөөлж болохгvй.
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
гээд хөтөлбөржүүлээд хаяж байна шvv дээ. Ингэж дуулж шүлэглэж огт болохгvй.

Харийн газар одож хадмын нvvрийг царайчилна ч гэх шиг,
Насаараа сонсохгүй энхрий vгийг нялх багад нь гамнахгvй хэл ч гэх шиг,
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул ч гэх шиг, Хатуугаас хатуу vгийг ханатлаа vр чинь сонсоно гэх шиг,
vс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо ч гэх шиг,
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана гэх шиг хараагаад ч байгаа юм шиг цэцэг шиг vрийнхээ ирээдүйг сэвтvvлэх гэсэн юм шиг. Vгийн урнаар тоглож болох ч билэггvй муу vгийн нөлөөг бодолцмоор.

Багад нь хайрлахгvй бол эргэж та нарыг хайрлахгvй нтр гээд амиа бодон, алсаа харсан байна шvv.

Энэ шүлэг надад таалагддаггvй.

Anonymous said...

Уважаемый пользователь интернет читающий сей коротенький очерк.
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила например это "[url=http://www.pi7.ru/seks-video/30496-dve-krestyanki-s-ogromnymi-dojkami-na-senovale.html ]Vanity Club в Лас-ВегасеГерпес приводит к шизофрении [/url]" - Канечно вы можете найти и для себя ворох интерестного
Ну а впрочем лучшее специи через скуки это анекдотец.
[IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG]
[b]Вовочка говорит матери:
- Мама, дай мороженое.
- Не дам, скоро обедать будем. Иди во дворе поиграй.
- Там нет никого. Дай мороженое.
- Не дам. Дома, значит, играй.
- Ладно, тогда со мной поиграй. В маму и папу.
- Ну черт с тобой. Ты папа, я мама.
- Вот я пришел с работы. Ну, хрена ли ты расселась? Подними наконец-то
жопу и дай ребенку мороженое. [/b]

Anonymous said...

[b]Разговаривают три литератора. У каждого - на глазах слезы.
- Виват, Россия! Виват, Сочи!
- Урра! Мы становимся конкурентоспособной страной!
Шендерович, ты тоже плачешь? Вот не ожидал... Молодчина!!
- Я т-так болел за З-Зальцбург... [/b]
Общество Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Сексуальные запросы современного мужчины [/url]" - Канечно вы можете встретить и ради себя миллион интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/64f735e63125b1ca76589f43d1698d9a.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]Учительница:
- Здесь мы видим, что крокодил отложил яйца... Кто знает: зачем?
Вовочка:
- Старый он уже... Не нужны они ему... [/b]
Корпорация Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила примем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Девушки диджеи (9 фото) [/url]" - Канечно вы можете найти и ради себя миллион интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG][/url]

Anonymous said...

[b]По сообщению канала Аль-Джазира, три батальона арабских биатлонистов
начали активную подготовку к зимней Олимпиаде 2014 в Сочи. [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]парня нет. а секса очень хочется. что делать? [/url]" - Канечно вы можете встретить и для себя миллион интерестного
Ну а однако лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/users/photos/medium/33d6c522719a1bd152b4f852335bbf3d.jpg[/IMG][/url]