18 December 2007

Бодол

Орон зайд минь зорчиж, намайг дэмжиж урмын сайхан үгээрээ сэтгэлийг минь мялааж, эрч хүч бэлэглэж бодол санаагаа солилцон нөхөрлөсөн блог андууд та нартаа баярлаж явдгаа илэрхийлъе. Сүүлийн хэдэн өдөр Болорхон жаахан зав муутай байлаа, заримдаа над шиг зав ихтэй хүн үгүй зарим өдөр бараг компьютер асаах завгүй хүн болчихдог юм. Блогт орж ирээд Болорхоны сэтгэлийн дулааныг мэдэрч чадалгүй Монголчуудын хэлдэгээр цай ч үгүй, хүйт оргисон эзэнгүй айлд хэд хоног ороод гарсан та нараасаа хүлцэл өчъе. Уг нь Болорхон чинь хүн зочлоход аль байгаагаа сарвайх гэж авдар саваа тэмтэрч тэвддэг байхгүй бол сайхан инээмсэглэлээр ч болсон хоосон гаргахгүй санаатай нэгээн.

*********Бодол**********

Цагаан цаас, үг тэрлэх гэж бодол тэмтэрлээ
Цахилж одсон хуучин дурсамжууд гарт баригдлаа
Чамгүй өнгөрөөсөн он жилүүд сэтгэлд үзэгдлээ
За болж дээ, би зөв амьдарч гэж амандаа үглэлээ

Үзэг гэнэтхэн тасалдлаа, бэх алга
Үг ч бас хаа нэгтээ хийсэн одлоо
Үгүй дээ чамайг явуулдаггүй л байж
Үнэндээ би өнчин амьдарч гэж зүрх шивнэлээ

2 comments:

Tsoomii said...

Nerteigee ijelhen huurhun gegeen blog bna amjilt husii

бж said...

Oird zochilj amjihgui l guigeed bailaa. Goyo blogtoi shuu!