tag:blogger.com,1999:blog-4800199979559887835.post2996354078351107956..comments2023-09-06T22:37:22.598+09:00Comments on Зүрхний цэцэг: Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.comBlogger1125tag:blogger.com,1999:blog-4800199979559887835.post-28185534283459325352011-06-08T22:31:15.187+09:002011-06-08T22:31:15.187+09:00Мэддэггүйд эрээн цоохор оо гэж... бичлэгт хамаагүй...Мэддэггүйд эрээн цоохор оо гэж... бичлэгт хамаагүй сэтгэгдэл болчихсан байж магадгүй шүү.<br />Японд жил ирэх тусам төрөлт буурч, 1 айлын дундаж хүүхдийн тоо цөөрч, 18 хүрсэн л бол хүүхдүүд нь насан туршдаа аав ээжээсээ хол амьдарч, хамт байлаа ч хөндлөнгийн хүмүүс шиг хүйтэн хөндий харьцаатай байдаг. Дээр нь гэрлэх дундаж нас сүүлийн 20 жилийн турш тасралтгүй нэмэгдсээр энэ жил 29.9 болж байна гэнэ. Япон гэлтгүй өндөр хөгжилтэй ихэнх орнуудад ийм байдаг, энэ нь магадгүй өндөр хөгжлийн нэг сөрөг тал байж болох юм. Гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах гэж драмагаар хичнээн бөмбөгдөөд, ном комикс хэдийг ч зохиогоод дуслын төдий ч нэмэр болдоггүй байсан хэрэг. <br /><br />Харин газар хөдлөлт, гамшигийн дараа сая л япончууд гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлтэй байхын утга учрыг ойлгож эхэлж байна. Машинаас авахуулаад хүнсний бүтээгдэхүүн хүртэл бараг бүх л бараа бүтээгдэхүүний борлуулалт буурч байхад сүйн болон хуримын бөгжний борлуулалт 50 хувь нэмэгдсэн байх юм. Гэрлэх ёслол хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө авах явдал эрс нэмэгдсэн гэнэ. Ганц бие хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар гэр бүлтэй болохыг хүссэн, ойрын төлөвлөгөөндөө оруулсан хүний тоо ч мөн адил хэд дахин нэмэгдэж байна. Харин монголчуудын гэр бүлсэг "сэтгэлгээ" хөндлөнгийн ямар нэгэн зүйлийн нөлөөгөөр өдөөгддөггүй, мах цусанд маань шингэсэн байдаг нь бидний нэг давуу тал юм уу даа. Даярчлагдаж, гадаадад олноор гарцгаах болсон энэ цаг үед бид энэ "сэтгэлгээ"-гээ хэр удаан авч явж чадах юм бол доо.Cааралhttps://www.blogger.com/profile/05728848647120714430noreply@blogger.com