Завгүй, завгүй бас дахиад л завгүй өдрүүд... ийнхүү завгүй өдрүүд үргэлжилсээр энд хүний нутагт гуравдахь намартайгаа золголоо. Сүүл сүүлдээ байтлаа энэ завгүй өдрүүддээ дасаад бүр хайртай болчихсон ч юм шиг... заримдаа юм бодож шийд гаргахаас халширдаг болчихож. Юуны төлөө энэ завгүй өдрүүдийг өнгөрөөн амьдраад байгаагаа үнэнийг хэлэхэд бодохоос...... за бодоогүй байсан нь дээр дээ... амьдралын төлөө л битгий байгаасай.
Энэ амьдрал их хөгийн бусадтай барьцалдан дээр доороо орон үхэн хатан уралцан улайх цайхдаа тулан хүн чанараа гишгэн нүүрээ ширлэж нүдээ ухахаас наахнуур юм болж байж сайн сайхан амьдардаг юм гэнэ. Гэтэл угтаа тэр сайхан амьдрах гэдэг нь яаж амьдрахыг хэлээд байгааг ч бүү мэд... миний хувьд тэгж "сайхан" амьдрасанд орвол огтоос амьдраагүй байсан минь дээр гэж бодох юм даа ...
Би зүгээр л заримдаа энэ амьдралаас тасраад явчихмаар... зүгээр л энэ хүмүүсээс холдоод явчихмаар... амьдрал гэдэг энэ том тогооноос гараад хаашаа ч юм үсэрчихмээр санагдах үе зөндөө.... би энэ хүмүүстэй огт ижил төсгүй харь гаригаас ирсэн мэт, үг хэл минь ч тэс өөр мэт санагдах....
Тэнэгтээ тэр биз... би хүн бүрийг адилхан зүрх сэтгэлтэй гэдэгт итгэсээр ирсэн, бусдыг өөрөөсөө өөрөөр бодож чаддаггүй юм... хүн бүр өрөвддөг, уйлдаг, уярдаг, надтай адилхан зүрх нь өвддөг, эмзэглэдэг гэж бодож, хамгийн ядуу хамгийн зүдүү хамгийн ганцаардсан хамгийн зовсон нэгэнтэй ойрхон байхсан, өвчинг, зовлонг, ганцаардлыг нь сонсож сэтгэлийг нь ойлгохсон гэсэн зүрх сэтгэлтэй гэдэгт итгэдэг. Гэвч амьдралд энэ итгэл минь хугарах үе зөндөө... бүр дэндүү олон... Хүнд итгэсэндээ гартаа барьсан итгэл ч үгүй юу ч үгүй болтлоо хууртах, /үнэндээ итгэсэн бүхэн минь миний бодсоноос огт өөр байх/ бусдын төлөө өөрийгөө хохироох, өрөөлийг бодсондоо өөрөө хов хоосон хоцрох зэрэг яг л тэнэг хүн шиг алдаанууд гаргаж хүмүүст өрөө өмөртөл гомдож үлдсэн минь даанч олон... гэсэн ч тэр алдаанууддаа би өчүүхэн ч харамсаж үзсэнгүй... харин би чаддагсан бол энэ орчлонгийн хүмүүс бүгд бие биенээ ойлгодог бие биенээ хайрладаг бие биенээ сонсдог тийм цоо шинэ хэл, сэтгэлийг зохиохсон л гэж бодсоор ирсэн... зохиоx юмсан...