Нойрны дутагдал, сэтгэл санааны гүнзгий биш ч хөнгөн хямрал, басхүү биеийн алжаал ихэдсэн тул Бумаа ахын болон бусад блог найзуудынхаа үнэт зөвлөгөөг даган өмнөх амьдралын хэвшлээсээ эрс татгалзах нь зүйтэй гэж үзлээ. "Түр хугацааны" гэх завсарлага маань хир удаан үргэлжлэхийг яг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй нь ээ. Юуны түрүүнд асуудалтай байхад чин сэтгэлээсээ санаа тавьж үнэт зөвлөгөөнүүдээ харамгүй өгсөн блогчин ах, эгч, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ баярлалаа. Харин хэсэг хугацаанд та нарынхаа гэр оронгоор зочилж чадахгүй л байх болов уу даа. Хэвийн байдалдаа түргэн хугацаанд эргэж орж блогтоо буцаж ирэхээ амлая. Блогоо хаасангүй орхилоо. Гэхдээ сурсан юмыг сураар боож болохгүй гээд мань хүн хэвшлээсээ гартлаа компьютерийн асаах товчлуурыг дарсаар л байх болов уу? /Өөртөө итгэлгүй байна./ Компьютерийн урд хийж бүтээсэн ч юмгүй, бас бүтээгээгүй ч юмгүй нүдээ чилтэл сууж, хүнд хэрэггүй цаас цоохорлож ховорхон олдох чөлөөт цагаа өнгөрөөхийн оронд хэсэг хугацаагаар бүх зүйлийг "умартахаар" зориглон бясалгал гээчийг эхлүүллээ. Заримдаа хүнд заавал ч үгүй нэг л зүйлийг шаардах тийм үе тохиодог ажээ....
03 April 2008
Болорхон блогноос чөлөө авлаа.
Миний бие бээр эрүүл мэнд, ар гэр, ажил төрөл гэх мэтчилэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас компьютер болон блогноос түр хугацаагаар чөлөө авахаар шийдвээ.
Subscribe to:
Posts (Atom)
